Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 3 2 2 5
Users Today : 15
Users Yesterday : 21
Total Users : 23225
Views Today : 16
Views Yesterday : 26
Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү. Энэ юу гэсэн үг вэ? Маш энгийн жишээ татая. Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйд цаг үргэлж л, түүний ямар сайн, ямар үзэсгэлэнтэйг магтан ярьдаг байлаа гэе. Ерөнхийдөө бол “Чи бол хосгүй, чи бол тийм тийм сайхан, би чамд тийм ийм хайртай” гээд л. Тэрээр өдөр бүр түүнд магтаалын үгүүдийг хэлээд л, хэлээд л, хэлээд л цаг үргэлж л зөвхөн энэ тухай яриад харин энгийн элемеметар асуудлуудыг нь шийддэггүй байж. Жишээ нь, эхнэр нь аль эртнээс л түүнийг гал тогоондоо засвар хийгээд өгөөч, гал тогооны өрөөний тавиурууд нь жайжийж яйжийсан байна хэмээн гуйсаар иржээ. Эхнэр нь ийм зүйлийг гуйсаар байхад харин эр нөхөр нь, “Чи сайхан шүү, чи үзэсгэлэнтэй шүү” гэсээр байж. Мөн цэцэг бэлэглээд л, олон сайхан зүйлийг яриад л. Тэр ч байтугай заримдаа зочин гийчин ирэх үед сонирхолтой сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л. Гэвч гал тогооны мөнөөхь тавиурууд тав дахь жилдээ тэнд яйжгий хэвээрээ байсаар л.
Афганистаныг британичууд захирч байх үед кабулын эрхийн төлөө нэгэн цэрэг тулалдаж байжээ. Фронт руу явах үед нь түүнд ойролцоогоор хоёр мянган рупи бэлнээр байсан бөгөөд энэ мөнгөө тэрээр засгийн газрын кассанд хадгалуулсан байна. Төр засгийн зүгээс дайнд явж буй хүмүүсийн мөнгөний найдвартай байдлыг хангаж байсан ба фронтоос буцаж ирэхэд нь мөнгийг нь буцаан олгодог байлаа. Хэрвээ хэн нэг нь дайны талбарт эндэх аваас мөнгийг нь гэр бүл рүү нь шилжүүлдэг байжээ. Ийм учраас мөнөөхь цэрэг мөнгөө улсын кассанд хадгалуулаад, гэрийн хаягаа кассын ажилтанд үлдээгээд дайнд явсан байна. Харамсалтай нь тэр цэрэг дайны талбарт амь үрэгдсэн бөгөөд кассын ажилтан түүний нас нөгчсөнийг сонсож мэдээд тэр цэргийн хадгалуулсан мөнгийг хувьдаа авчихжээ. Тэрбээр мөнгийг авая гэж хэн ч гомдол мэдүүлэхгүй, хэн ч, хэзээ ч энэ тухай мэдэхгүй гэж бат итгэлтэй байлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа мөнөөхь кассын ажилтны гэрт хүү мэндэлжээ. Гэвч тэр хүү нь байнга л өвдөж зовоодог байж гэнэ. Түүний эмчилгээнд зориулж тэрээр их
Кришна ухамсар нь ухаан бодлоор ямар нэг зохиосон зүйл биш. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөнийг таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн эхлэл суурийг нь тавьсан. Энэ нь гэвч ямар нэг шинэ зүйл бишээ. Энэ үйл нь бараг л ертөнц бүтээгдсэнтэй нас чацуу шахуу хуучны эрдэм ухаан. Гэвч цаг хугацааны аясаар бүх зүйл өөрчлөгддөг болохоор энэ эрдэм ухааныг шинэчлэх шаардлага тулгарсан. “Бхагавад-гитад” өгүүлсэнчлэн бидний амьдралын гол асуудлууд бол дөрвөн төрлийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд буюу дахин ямар нэг байдлаар төрөхгүй, дахиад үхэхгүй, дахиад өвдөхгүй, дахиад өтлөхгүй байх асуудлыг шийдэхэд оршино. Бид мөнх гэдгийг үргэлж санаж байгтун. Би энэ биед оршин байх ахуйдаа эхийн хэвлийд байхаасаа  авахуулаад өтлөх хүртлээ мөнөөх л мөнхийн сүнс хэвээрээ байдаг боловч бие маань өөрчлөгдсөөр байдаг. Энэ биеэ солимогц би мөн л урьдны янзаараа үлдэнэ. Зүгээр л би өөр биетэй болох болно. Энэ энгийн үнэнийг ойлгоход тийм ч хэцүү биш. 1967 оны арван хоёрдугаар сар, Лос Анжелес, Мукунда Госвамигийн “Хоёрдугаар Өргөн чөлөө дахь гайхамшиг”
Scroll to Top