Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
2
6
Users Today : 6
Users Yesterday : 40
Total Users : 30526
Views Today : 6
Views Yesterday : 52
Аюурведэд өгүүлснээр бол ой ухаан нь харгис хэрцгий байдал болон уур хилэнгээс болж алдагддаг хэмээсэн. Хэрэв хүн аминч эгоист үзэлтэй бол тэрээр бусдын мөнгөөр таашаал ханамж авахыг хүсч байдаг ба ямар үнээр гэдэг нь түүнд чухал биш байдаг. Ийм зүйл болоход тэрээр маш хүчтэй бохирддог бөгөөд өөрийн урьд өмнөх сайн үйлүүдийн үрээр түүнд заяагдсан ой санамжаа алддаг. Тэрээр хэрэгтэй бүхий л ой санамжаа, түүнд байсан хэрэгтэй бүх мэдээллээ алддаг. Энэ нь тэрээр ямар нэг бүдүүлэг үйлдэл хийснээс болсоон гэсэн үг юм. Бүдүүлэг байдал нь ой санамжийг бууруулдаг ба хүн худал хуурмагт живдэг. Түүнд бүх зүйл огт өөр мэт санагдаж эхлэнэ. Түүний ой санамжид хадгалагдаж байсан мэдээллүүд нь гажуудсан мэт санагдана. Түрэмгий зан авир нь мөн ой ухааныг бууруулдаг. Түрэмгий авир гэж юу вэ? Энэ нь өөрийн эрх ашгийг дээгүүрт тавихыг хэлдэг. Энэ тохиолдолд таны хувьд нөгөө хүний амьдрал ба эрүүл мэнд онцын сонин биш байдаг. Та түүний аз жаргалыг залгих үед та өөрийн ой
Бидний утга зохиолын бүтээлүүдийг анхааралтай унш, өөрийн боломжийн хирээр Кришнад үйлчлэхийг хичээ. Чамд хэрэв эргэлзээ төрөх аваас надаас асууж болно. Би чамд үйлчлэхэд үргэлж бэлэн байх болно. Чиний мартаж болохгүй цор ганц зүйл бол энэ амьдрал нэн чухал гэдэг явдал юм. Учир нь энэ амьдрал бидэнд зүүрмэглэн байгаа Кришна ухамсраа сэрээх боломжийг өгдөг. Бид ямар ч тохиолдолд энэ боломжийг алдах ёсгүй. Ингэх аваас энэ нь нөхөж болшгүй алдаа болно. Бид майагийн олз болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ материаллаг ертөнцөд майя маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр Кришна бүх зүйл мөн ч гэлээ. Майя болон Кришна хоёр яг л харанхуй ба нарны гэрэлтэй адил. Харанхуй нь нар үгүй аваас дангаараа оршдоггүй. Гэвч нарны гэрлийн аль нэг буланд харанхуй нуугдаж байдаг. Ийм учраас хэрэв бид цаг үргэлж өөрийгөө ил задгай наранд байлгаж байх аваас харанхуй биднийг нөмөрч чадахгүй. Хэрэв чи нарны өөдөөс хараад зогсож байх аваас чи хэзээ ч харанхуйг олж
Сонсохуйгаар дамжин эрүүлжих нь хамгийн хүчтэй эмчилгээ юм. Тийм эмчилгээний хамгийн гол хүчин зүйл нь авиа цэвэр ариун бодгалиас гарч байх явдал юм. Ариун ном сударт өгүүлснээр, хувь хүний бодгалийн бүхий л шинж чанарууд дуу авиагаар дамжигддаг хэмээсэн. Тэгэхээр дуу авиа нь хоолойн холбоосноос гардаг авиа чичиргээ төдий зүйл биш байх нь. Хүний дуу хоолой зүрхнээс гардаг бөгөд түүнд байгаа бүхий л зүйлсийг илэрхийлж байдаг. Хүний дуу хоолойгоор нь түүний талаархи бүгдийг мэдэж болно. Би дуу хоолойгоор нь бүгдийг мэдэж чадна гэж хэлж чадахгүй ч үгүйдээ л гэхэд ихэнхи өвчнийг дуу хоолойгоор нь тодорхойлж болдог. Дуу хоолой нь асар их мэдээллийн хүчийг шингээсэн байдаг. Учир нь тэрээр зүрхнээс гардаг. Хүний цэвэр ариуны түвшнээс хамаараад дуу хоолой нь өөрчлөгддөг. Ийм учраас хэрэв хүн илүү бохир болох аваас түүний дуу хоолой бохирддог. Хэрэв хүн илүү цэвэр болох аваас түүний дуу хоолой илүү цэвэр болдог. Иймээс хүн яриад л эхлэсэн бол тэрээр юу ч нуух боломжгүй. Бүхий