Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 6 9
Users Today : 87
Users Yesterday : 99
Total Users : 57569
Views Today : 99
Views Yesterday : 112
Spread the love Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ Онгойдоггүй бороо олноор нь урсгана Онгоцны ослоор хотлоороо явчихна Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ Цунамийн аюул, усны үер Шил шилээ харан ар араасаа жагссан Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна Тэнэг хүүхдийг нэг алгаддаг Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг Тэрүүхэндээ хорсож шүд зуувч Тэртээ хойно хайрыг ухаардаг Ахан дүүс минь аюул айсуй Аюулын цаана ухаарал айсуй Ухаарлын цаана эвлэрэл айсуй Эвлэрэлийн цаана жаргал айсуй Шумуулын чинээ байж Арслантай тулалдаж чадах уу Судар шастир мэдэхгүй байж Номтонтой арцалдаж болох уу Бутын чинээхэн байж Бурхантай тэрсэлдэж чадах уу Өчүүхэн жаахан байж Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх
Spread the loveАлт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил Сайдын сэнтий булаалдаж ичихээ мартсан хөгжил Шашин шүтлэгээр бамбайлж хүндлэл олсон хөгжил Шаргал хувцас өмсч нэгнээ мэхэлсэн хөгжил Элдэв суваг үзүүлж цаг барсан хөгжил Эротик кино гаргаж нүүр түлсэн хөгжил Техникийн хүчинд эрдэж байгалиа бассан хөгжил Тэнгэр, лусаа мартаж биедээ эрдсэн хөгжил Амьтны мах зооглож хэлээ гялайлгасан хөгжил Ардын сургаалаа орхиж ахмадаа хялайсан хөгжил Буян нүгэл хоёрыг танихаа байсан хөгжил Бурхан, чөтгөр хоёрыг тоохоо больсон хөгжил
Spread the love Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя. 1 чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй
Spread the love Шрила Вишванатха Чакраварти Тхакур Шрила Вишванатха Чакраварти Тхакур нь арван долоодугаар зууны дунд хагаст төрсөн Кришнагийн ухамсрын багш шавийн хэлхээнд хамаарах аугаа номын багш юм. Энэ дууныхаа тухай тэрээр: “Бүх анхаарлаа төвлөрүүлээд брахма-мухуртын цаг мөчид энэ гайхамшигт мөргөл залбирлыг өөрийн номын багшид хандан чангаар дуудан уншсан хүн үхэх мөчдөө Вриндаваны Эзэн Бурхан Кришнад шууд үйлчлэн зүтгэх боломжийг олж авах болно” хэмээн өгүүлжээ. 1 самсара-даванала-лидха-лока транайа карунйа-гханагхатвам праптасйа калйана-гунарнавасйа ванде гурох шри-чаранаравиндам Номын багштан нь өршөөл хишгийн далайгаас ариун адислалыг утган авах бөлгөө. Асган цутгах хур борооны үүл аюулт их ойн түймрийг даран унтраах мэт номын багштан материаллаг ахуйн дүрэлзэн асах гал дөлийг унтрааж, энэ аймшигт түймэрт автсан олон олон хүмүүсийг авардаг билээ. Ийм номын багш нь гайхамшигт сайн чанарын далай хийгээд түүний бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү. 2  махапрабхох киртана-нритйа-гита- вадитра-мадйан-манасо расена романча-кампашру-таранга-бхажо ванде гурох шри-чаранаравиндам Бурхан Чайтаниа Махапрабхугийн санкиртан хөдөлгөөн нь номын багштаны зуурдын бус баяр жаргалын үндэс бөгөөд тэрээр
Spread the love(“Гитавали”-гаас) (жая) радха-мадхава кунжа-бихари гопи-жана-валлабха гири-вара-дхари йашода-нандана, бража-жана-ранжана йамуна-тира-вана-чари Радхын амраг хайрт Кришна вээр Вриндаваны ой шугуйд Амраг хайрын тоглоом цэнгэлээ өрнүүлмүй. Вражийн малчдын хайрыг булаасан тэрвээр Аугаа уул Говардханыг хялбараар өргөсөн билээ. Яшода ээжийн хайртай хүү, Вражийн оршин суугчдын баяр баясгалан тэрээр Ямуна мөрний эрэг дагуухь ой шугуйгаар Ямагт хэрэн зугаацаж явмуй.   Шрила Прабхупада энэ дууг дуулах маш их дуртай байсан билээ. Тэрээр энэ дууг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан юм. Аллахабад, Горакхпурт лекц хийж байх үедээ энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа транс буюу гүн бясалгалд орсон юм. Хэсэг хугацааны дараа орчноо мэдрэх чадвартай болуут тэрээр: ”одоо зүгээр л Харе Кришнаг” дуулцгаагтун гэж билээ. Шрила Прабхупада хэлэхдээ, энэ дуу бол “Вриндаваны маш тодхон дүрслэл хийгээд түүнд Шримати Радхарани, Вриндаван, Говардхан, Яшода ээж, Вриндаваны малчид бүгд багтсан байдаг” хэмээн ярьдаг байсан юм. Жич: Энэ дууг Шрила Прабхупадын дуулснаар Audio булангаас татан авч сонсож болно. Орчуулсан: Балабхадра дас
Scroll to Top