Spread the love Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? Үрийнхээ зулайг үнэрлээд ч Өндөр сэнтийд залраад ч Өдөн хөнжилд шургаад ч Үнэн жаргалыг амсдаг уу? Түмэн үйлийг үйлдэвч Үнэн хүсэл нь ханадаггүй Төгс бус мэдрэхүйгээр Төгс төгөлдрийг таних уу? Хажуу айлын нохой идүүр сав юундаа Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна. Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм. Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм. Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул Бишээ энэ бүхэн аз жаргал биш Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал”
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
6
7
Users Today : 85
Users Yesterday : 99
Total Users : 57567
Views Today : 97
Views Yesterday : 112
Spread the love Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур Бид Бурхан гэж битгий бусдыг хуур Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс Энэ
Spread the love Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг Атаархуу нэгэн хүн байжээ Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч Өргөл тахилга өргөдөг байжээ Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж Ид шидээр илэрч харагджээ Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах Ерөөл адислалаа хайрлав гэнээ. Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах Хүссэн адислалыг нь соёрхов гэнээ Санасан болгоноо надаас гуйгтун Саадгүй би биелүүлж өгнө Өдөр шөнийн аль ч цагт Үтэр түргэн биелэнэ гэвээ Харин нэг болзол тавив Хачин жигтэй нөхцөл байв Хүссэн бүхэн нь хоёроор үржигдэж Хөрш хархүүд оногдоно гэвээ Яахав, яахав тэр болно гэж Яаран сандран мань эр хариулав Сайхан цэлгэр байшинтай л болъё гэж Сандарч мэгдэн хүсэв гэнээ Хүссэн чинь тохирсноороо болог гэж Хүчтэй чөтгөр ерөөн шившив Санасан чинь саадгүй бүтэг гэж Сайхь чөтгөр адислав гэнээ Томоос том цэлгэрээс цэлгэр Тохилог байшин сүндэрлэв гэнээ Хорвоод хосгүй гоёмсог байшин Хормын дотор үзэгдэв гэнээ Хажуу айлын хархүү гэтэл Хачин гоё
Spread the loveБие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан минь булгилсан ухаан áîäîë минь амаржина Дарамт болсон ачаа-өвчин хууч минь илааршина Хамгийн чухал нь та минь Дээд Бурхан баясана Хариу болгон танд гэгээн хайраа соёрхоно
Spread the love Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт ариун номыг амны цаас болгож Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.