Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 7 2
Users Today : 90
Users Yesterday : 99
Total Users : 57572
Views Today : 104
Views Yesterday : 112
Spread the love Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй  Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй  Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй  Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй             Бардам омголон зангийн эзэн болсон надад             Башир яхир зангийн уурхай болсон надад             Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад             Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн             Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй             Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй             Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж             Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж             “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж             Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж              Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас              Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.
Spread the love Бхагавата-дхармаг Америкт номлохуй Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ. 1. Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно. 2. Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ
Spread the love(“Прартхана”-гаас)  1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар  3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша    Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там
Spread the loveХөг муутай хөгжмийг Хүчээр нүдээд яах вэ Үг ойлгохгүй хүмүүнийг Үглэж сургаад яах вэ Ая ордоггүй хөгжмийг Албаар балбаад яах вэ Аврал мэдэхгүй хүмүүнийг Аргадаж сургаад яах вэ   Гэрийн гадаахь угаадсан дээр Хэрээ, турлиах цуглана даа Хээрийн цэнгэг нуурандаа Хээнцэр хун хөвнө дөө Баахан улай оловч Бараан хэрээ чамлана даа Жаахан замаг төнхөөд л Цагаахан хун цадчихна даа Íîìûí ãýãýýí ¿íýíèéã Íóõàöòàé õ¿ðòýõ õ¿ñýë íü Àíãèæðàëä õ¿ðýõ çàìûí Àíõíû àëõàì ìºíºº Байгаа жаахан зүйлдээ Баттай ханах сэтгэл нь Төгст хүрэх замын Түрүүчийн алхам мөнөө Балабхадра дас
Spread the love Доктор Мэлхий гуайн басамжлал   Маний амьдардаг цөөрөм чинь Маш том шүү дээ хө Атлантын далай гэдэг чинь минийхээс Арав дахин томуу даа?   2009-02-17.   2009-02-17.     Үл хуучрах хууль   Үүл бүрхэж цас орох нь Өвлийн тэнгэрийн зан биз ээ Үйл эргэж нас мэрэх нь Үйлтэй толгойн зам бизээ.     Хишиг ба сэжиг   Авир муутай гахайнд Аяга сүү өгвөл Хоншоороороо түлхэж орхичихоод Хогийн сав руу зүтгэнэ дээ     Харанхуйтай ханьсагчдын “хар” дайсан   Шөнийн харанхуйг хөөсөн Сүүн цагаан саран Бурангуйн мунхгийг “гөрөөлсөн” Бурханы ариун сургаал мэт     Алтыг авсанд   Үнэн ухаант хүн өөрөө л судлаад мэдчихнэ Өчүүхэн тэнэг хүмүүн хэлэн хэлүүлсээр залхана Хэлсэн ярисны үнэнтэйг хэд дахин амсавч Явдал үйлээ засалгүй яв янзаараа дуусна     “Харанхуйн” харанхуйд   Буурал шар наранг “хажуулахад” Бузрын хүчин “дөрөө чангална” Уур, шуналаар улаач хийгээд Ухаан муутнуудыг авлаж гарна.   Балабхадра дас  
Scroll to Top