Spread the love Калари-паяттуг газар дэлхий дээрхи нэн эртний тулааны урлагуудын нэг гэж үздэг. Түүнийг ойролцоогоор 6000 орчим жилийн өмнө үүссэн гэж ч яригддаг. Түүний тухай дайн тулааны урлагийн дүрэм, хууль журмын талаар өгүүлдэг Дханур ведэд дурдсан нь бий. Чухамхүү энэ л урлагийг Дроначарья Пандавууд болон Кауравчуудад заан сургасан юм. Калари-паятту нь тулааны урлаг төдийгүй амьдралын хэв маяг. Энэ урлаг нь Өмнөд Энэтхэгт одоо хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд Калари-паяттугийн уламжлалд бүс олгох, зэрэг олгох, шагнал урамшил олгох, зэрэг дэв, хэргэм олгох дэг жаяг байдаггүй. Үндсэн зарчуудмынх нь нэг нь бие, ухаан, оюун ухааныхаа тэнцвэрт байдлыг маш тогтвортой барьж байх явдал. Үүрэг зорилго нь өрсөлдөгчөө ялах биш өөрийгөө ялахад оршдог. Калари-паятту нь 8 янзын амьтны хөдөлгөөнийг ажигласны үндсэн дээр үүсэн бий болсон нь сонирхолтой. Эдгээр найман амьтан нь морь, тогос, могой, зодоонч тахиа, заан, бар, арслан, зэрлэг гахай юм. Бэлтгэсэн: Балабхадра дас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
4
6
Users Today : 64
Users Yesterday : 99
Total Users : 57546
Views Today : 73
Views Yesterday : 112
Spread the love Тамал Кришна Госвами: Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр: “Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй. Кришнагийн бүтээлийн дөрөвний гурвыг сүнслэг ертөнц эзлэдэг ба дөрөвний нэг нь материаллаг ертөнцийг бүрдүүлдэг. Материаллаг орчлонд тоо томшгүй олон орчлонгууд (жагат) байдаг бөгөөд тэндээс ядаж ганц орчлонг нь ч ямар ч эрдэмтэн хэмжин цэгнэж чадахгүй. Бид, бүх бүтээлийн дөрөвний нэгт харьяалагдах тэр тоо томшгүй орчлонгуудын нэгэн доторхи нэг гариг дээр нь л оршин амьдарч байна. Манай Дэлхий гариг бол энэ орчлон дотроо хамгийн жижиг гаригуудын нэг. Энэ гариг дээр долоон арал байдаг бөгөөд тэр арлуудын нэгэн дээр буюу Хойд Америкт, Лос Анжелес нэртэй аварга том байдаг. Тэрхүү Лос Анжелес нэрт
Spread the love Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. …Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой. Хорт муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог.
Spread the love (Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас) “Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь олон тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож
Spread the love…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж. Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг. Ийм зүйл болдог. Тийм үү? Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай