Spread the loveХүмүүс Бурханыг хайж байна. Сэтгэгчид гэж нэрлэгдэгчид, аугаа том эрдэмтэд Бурханыг танин мэдэхээр тэмүүлж байна. “Бурхан тийм байж магадгүй, тийм л байж болох юм” гэх мэтчилэн. Яагаад “тийм байж магадгүй” гэж. Та Бурханыг мэдэхгүй байна. Та тэр тухай мэдэхгүй гэдгээ зүгээр л хүлээн зөвшөөр. Яагаад та хууран мэхлээд байгаа юм бэ? “Магадгүй” гэдэг нь би мэдэхгүй ээ гэсэн үг. Гэвч та яагаад “би мэдэхгүй” гэж хэлэхгүй байгаа билээ? Гэвч эдгээр үл бүтэх этгээдүүд “магадгүй тийм л байж болох юм” гэж хэлдэг. Яагаад “тийм байж магадгүй” гэж? Бурхан гэдэг энэ. “Би ийм” хэмээн Кришна Өөрөө Бхагавад-гитад айлдсан. Кришна: “Энэ бол Би” гэж хэлсэн. Ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате (Бгита.10.8).. Түүнд бүх мэргэдүүд, ариун гэгээнтнүүд мөргөдөг… Ингэж Бурхан Өөрөө биечлэн өөрөө өөрийнхөө тухай тайлбарласан байна. Түүнийг бүх нэр хүндтэй бодгалиуд хүлээн зөвшөөрдөг. Эрт цаг үеийн төдийгүй саяхны 500, 700 жилийн өмнөх аугаа аугаа ачарья нар болох Шанкарачарья, Раманужачарья, Мадхавачарья, Вишну Свами гэх мэт аугаа ачарья
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
4
4
Users Today : 62
Users Yesterday : 99
Total Users : 57544
Views Today : 70
Views Yesterday : 112
Spread the loveОрчин үеийн материалист эрдэмтэд зүүд зэрэг байгалийн физик болон онцгой үзэгдэлийн талаар мэдлэг хомс, баттай эх сурвалж бүхий мэдлэггүй байдаг. Энэ талаар Ведийн судар бичгээс олж, судалж болно. Шримад Бхагаватамын 6.16.53-54, 7.7.25 болон 7.15.61 – д ухамсрын талаар гурван түвшинд хуваан тайлбарласан байдаг. Жаграта, сэрүүн үе /бета, 14-40 герц, альфа 7-14 герцэд/ Свапна, зүүд нойрын үе /тхета, 4-7 герц/ Сусупти, гүн нойрны үе /делта, 0.5 – 4 герц/ Энэ гурваас гадна 4 дэх үе /туриа/ гэж байх ба энэ материаллаг биш юм. /ШБ. 6.5.12, 7.9.32, 7.15.54/. Энэ түвшинд Бурхантай харилцаж, түүнийг мэдрэх боломжтой. Багш шавийн гинжин хэлхээнд мөн дараагийн 5 дах /турйатитах/ буюу бие даасан сүнс болон Бурхан Кришнагийн хоорондох хайрын харилцаа үүсч байдгийг дурдан тодорхойлсон байдаг. Веданта Сударт зүүд нойрны талаар ийнхүү тайлбарласан байдаг. Зүүдийг Дээд сүнс тухайн бодгалийн үйлийн үрээс хамаарч үүсгэн бий болгож байдаг. /Ш.Б 6.16.55/ Дээд сүнс нь бидний сэрүүн ахуй үедээ хийхийг хүсэж байсан зүйлийг зүүд хэлбэрээр биелүүлж, толилуулдаг. /Ш.Б 11.13.32/ Зүүд нь Бурханы
Spread the loveНарада Муни, Брахма бурханаас асууруун: “Кали-юга буюу Төмөр эринд, доор унагсад хэрхэн яаж аврагдах вэ?”. Брахма хариулсан нь: “Үнэндээ энэ нь ведийн судар бичгүүдэд агуулагдаж байдаг нууц билээ. Үүнийг таньж ухаарсан хүн Кали эриний зовлон зүдгүүрийн далайг туулан гарч чадах ажгуу. Цэвэр ариуныг олохын тулд хүмүүн Дээд Бурханы Бодгаль Нараянагийн Ариун Нэрийг давтан унших хэрэгтэй”. Брахмын хариултыг сонсоод Нарада Муни асуув: “Тэдгээр Нэрүүд чухам ямар нэрүүд вэ?”. Брахма: “Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе / Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе. Энэхүү гучин хоёр үеэс тогтох арван зургаан үг нь Кали эриний устган сүйтгэх нөлөөг эсэрүүцэж чадах цорын ганц арга юм. Бүх Ведүүдийг судлаж үзээд би үүнээс өөр ямар ч аргыг олсонгүй. Энэхүү арван зургаан үгнээс тогтох маха-мантра нь жива буюу амьд бодгалиудын бүдүүн бөгөөд нарийн материаллаг бүрхүүлийг үгүй болгох чадалтай. Бүхний Дээд Эзэн, Шри Кришна үүлэн дундуур нэвт цухуйх гэрэлтэн цацрах нар лугаа адил Түүнийг дуудан буй сүнсний өмнө
Spread the loveНэрт одон оронч Николай Коперник, Дэлхийн хөдөлгөөнт мөн чанар болон бие даасан гариг эрхэслэг чанар, сансар огторгуйд ганцаар оршдоггүйн тухай өөрийн алдарт онолыг 1543 онд хэвлүүлж байжээ. Гэтэл үүнээс 1000 жилийн өмнө, ведийн эрдэмтэн Арьябхатта, Дэлхий нь Нарыг тойрон эргэдэг хэмээн бичиж байсан байна: “Завин дээр суун сэлж яваа хүнд эрэг дээрхи модод хөдлөж байгаа мэт харагддаг шиг Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст Нар хөдлөж байгаа мэт харагддаг” хэмээгээд цааш нь тэрээр, Дэлхий бөөрөнхий ба өөрийн тэнхлэгийн дагуу Нарыг тойрон эргэж, сансар огторгуйд “өлгөгдсөн мэт тогтож байдаг” гэж батлажээ. Таталцлын онол ч эртний одон орон судлаачдад тодорхой зүйл байжээ. Ведийн орон орны томоохон бүтээлд тооцогддог “Сурья Сиддхантад”(манай эриний 487 онд) их мэргэн Бхаскачарья бичихдээ: “Объектууд Дэлхий дээр унаж байгаа нь түүний татах хүчний улмаас болж буй юм. Дэлхий, Нар, Сар болон өөр бусад гаригууд мөн татах хүчний улмаас өөр өөрсдийн орбит, тойрог замууддаа тогтож байдаг” гэсэн байна. Гэтэл Исаак Ньютон таталцлын хуулийг дөнгөж 1687 онд нээсэн билээ.
Spread the loveУхамсрын шинэ шат Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү. Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 … зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой. Чакрууд Орчин үеийн анагаах ухаан бүдүүн биеийн өвчин эмгэг эхлээд нарийн түвшинд