Spread the love “Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг. Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
4
3
Users Today : 61
Users Yesterday : 99
Total Users : 57543
Views Today : 68
Views Yesterday : 112
Spread the love Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: – Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог. – Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог. – Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа. – Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа. – Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа. Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ. Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал
Spread the loveАюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн
Spread the love ..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий
Spread the loveАхимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй. Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус