Spread the love 1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
8
8
Users Today : 6
Users Yesterday : 99
Total Users : 57488
Views Today : 6
Views Yesterday : 112
Spread the love.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр…тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв. Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв: “Хэрэв та чадвал түүнийг энэ үед нь аваач” – гэж хэлээд тэрээр над руу дэлгээтэй номоо сунгалаа. Тэнд захидлыг бичсэн, он, сар өдөр байлаа. “Баярлалаа” гэж би тэр чөтгөрийн
Spread the love2008 оны гуравдугаар сарын 18нд Лондонгийн шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд, Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна. Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ. Бид хоёул Шри Шри Радха Мадхавын шүтээний өрөөний ойролцоох пужаригийн өрөөнд байрлацгаадаг байлаа. Тэр үед би Шри Чаитанья Махапрабхугийн хувцсыг өмсгөдөг байсан ба харин Панкажангхри прабху Нрисимхадевад зориулсан абхишекийн хамгийн эцсийн бэлтгэлийг базаадаг байсан юм. Тэрээр надаас мөнөөхь өвдсөн эмэгтэйн нэрийг асуулаа. Би ч түүний нэрийг цаасан
Spread the loveШива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the love АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу? ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх