Spread the loveЖон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
8
6
Users Today : 4
Users Yesterday : 99
Total Users : 57486
Views Today : 4
Views Yesterday : 112
Spread the love Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын
Spread the love Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг
Spread the loveШрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон хүмүүсийг мунхруулж байв. Шрила Бхактивонада Тхакур Гаудиа сампрадагийн Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн ачарья байв. Тэрээр хүчирхэг номлогч, Вайшнавын гүн ухааныг дэлгэрүүлэгч төдийгүй Бурхан Кришнагийн цэвэр чин бишрэлтэн байжээ. (Шрила Бхактивинода Тхакурын тухай сонсоогүй хүмүүст- тэрээр Шрила Гауракишор Даса Бабажийн номын багш. Харин Шрила Гауракишор Даса Бабажи Шрила Бхактисиддханта Сиддханта Сарасвати Тхакурын номын багш байсан ба тэрээр Шрила Бхактиведанта Свами Прабхупада-н бурханлаг номын багш юм. ) Энд дурдагдах бодит түүх нь Шрила Бхактивиноде Тхакурын намтраас авсан түүх юм. Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан
Spread the love Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог. …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна