Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 8 8
Users Today : 6
Users Yesterday : 99
Total Users : 57488
Views Today : 6
Views Yesterday : 112
Spread the love Шрила Прабхупада: Өнөө өглөө намайг өглөөний аялал хийж явах үед нэг шавь маань: “Хэрэв хэн нэгэн хүн “Би Бурханд огт итгэдэггүй ээ” гэж хэлвэл би юу гэж хариулах вэ?” гэж надаас асуусан юм. Энэ асуултын хариулт нь гэвэл ийм: Та өөрийгөө гудамжаар явж байна гэж төсөөл. Тэгээд та баруун тийшээ явах ёстой байтал зүүн тийшээ явж. Гэтэл цагдаа гараад ирж. Тэр бол таны Бурхан. Тэрхэн даруйд тэр таныг баривчлан авах ба таныг олон янзын байдлаар түгшээн сандраах болно. Тэгвэл та яаж өөрийгөө Бурханаас хамааралгүй гэж ярьж чадах билээ?Шүтэх Бурхан бүх хүмүүст байдаг. Харин Бурханы байр байдал нь янз бүр. Хэн нэгэн цагдаад яг л Бурхан мэт айж мөргөж болох юм. (инээв.) Бас хэн нэг нь өөрийн ажил олгогч эзнээ Бурхан мэт мөргөж тахиж болно. Өөр хэн нэг нь өөрийн удирдагчид Бурхан мэт мөргөж болно. Ийм маягаар бүгд л ямар нэг бурханд мөргөж байдаг. Гэвч бид Дээд Бодгальд мөргөдөг. Ялгаа нь ердөө л энэ. Бишрэлтнүүд: Жая
Spread the loveМаяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг”  гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж,
Spread the love …Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь  тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв. Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан
Spread the loveРомфорд дахь манай дэлгүүрт дунд эргэм насны нэгэн эмэгтэй дуртай, дургүй орж ирлээ. Түүний байдлыг харвал тэр энд ирэхийг нэг их хүсээгүй бололтой ажээ. Тэр яг л ямар нэг үл үзэгдэх хүч түүний нуруунаас түлхсэн юм шиг босгон дээр зогсоно. Эцэст нь тэр ярьж эхлэлээ:      -Би таны хийдэг зүйлд итгэдэггүй л дээ. Гэхдээ тан мэтийн ямар ч хамаагүй хүнд хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байна. Би таныг хүүд маань туслаач гэж хүсч явна.       -Тэр яагаа вэ?       -Тэр мах идэхгүй байгаа юм.        -Энэ чинь сайн хэрэг шүү дээ. Та алах ёсгүй…        -Тиймээ, ойлгомжтой. Гэхдээ та нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Тэр зөвхөн цагаан талх л иддэг. Бас амтат давхраат талх, Милкуэй л иддэг. Бас элсэн чихэр, тос, крахмал. Түүний ганц дутдаггүй зүйл эрдэнэ шиш…       -Тэр хэдтэй вэ? – гэж би дөнгөж сонсогдохоор асуулаа.        -12-той. Гэхдээ энэ бүхэн их удаан үргэлжилж байгаа юм. Хэтэрхий удаан. Их удаан.      Намайг тэдний гэрт очиход Эндрю гудамжинд хөлбөмбөг
Spread the loveТуласи-кантхимала буюу туласи хүзүүний  эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж,  түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328)  гэжээ. Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах  эрхийг олмуй.  Сканда-пуран (331-333) Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй” (Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна. Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн
Scroll to Top