Spread the loveБид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг. БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй. Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм. Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
7
9
Users Today : 96
Users Yesterday : 82
Total Users : 57479
Views Today : 109
Views Yesterday : 108
Spread the love Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л – Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн
Spread the love Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж? Хариулт: Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын
Spread the loveЭнэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино. Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт, гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй, өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг,
Spread the love Хүн бүр амьдралынхаа гуравны нэг хэсгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж байхдаа бид бүгд зүүдэлдэг, гэсэн ч бүх зүүдээ эргэн санаж чаддаггүй. Тэгвэл сэрэх цагт энэ зүүд бидэнд ач тустай байхын тулд энэхүү хувьсмал ухамсарт тохиолдсон бүхнийг тод эргэн санах нь маш чухал. Бие махбодь ба астраль бие, сүнс Эртний судар номуудад өгүүлэхдээ хүн энэ физик биемаходиос хамаагүй том хэмээн өгүүлсэн байдаг. Чухамдаа хүн физик ба астраль(нарийн) гэсэн хоёр биетэй.Гэвч хүний жинхэнэ би нь түүний сүнс юм. Эртний ведийн бичээсүүдэд сүнсний хэмжээг үсний үзүүрийн хөндлөн огтлолыг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэсэн байдаг. Сүнс нь зүрхний орчимд орших ба амьдралын жинхэнэ хүч болдог. Физик ба астраль биес нь ердөө л бүрхүүл буюу хувцас төдий агаад энэ хувцсыг сүнс нь материйн ертөнцөд аялан байхдаа өмсдөг. Биднийг хувцсаа солиход буюу нэг биеэ нөгөөгөөр солихыг дахин төрөх гэх ба урьд насны дурсамж сэтгэгдэл нарийн биенд хадгалагдан үлдэж, дараа дараагийн амьдралуудад бид тэднийг өөртөө хадгалсаар явдаг.