Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 8 2
Users Today : 0
Users Yesterday : 99
Total Users : 57482
Views Today :
Views Yesterday : 112
Spread the love үргэлжлэл …Унтаж байх үед нарийн бие ихэнхидээ физик биеэ орхин аялан оддог. Метафизик чадвар бүхий хүмүүс үүнийг өөрийн хүссэнээр хийж чаддаг. Ийм үзэгдлийг ерөнхийдөө астраль проекц буюу астраль аялал хэмээн нэрлэнэ. Хэрхэн ухамсартайгаар энэ физик биеэ орхих, түүний хил хязгаарын чанадад орших нарийн биеийг ашиглах тухай зааж сургадаг ведийн ба эртний египетийн уламжлал соёлоос эх авсан системүүд бий. Шавь нараа физик биеийн хил хязгаарын чинагш гаргаж, илүү нарийн түвшинд аваачихыг заан сургадаг. Ийм мэт боломжууд нь хүн дан ганц физик биеэс илүү өргөн дэлгэр гэдгийг батлах ба дээд хүчнүүдтэй холбогдоход хэрэглэгддэг бодит олон түвшин бий. Та нарийн ертөнцтэй холбогдож байгаа нөхцөлд таныг гоо сайхан ба аюул ослын аль аль хүлээж байх болно. Гоо сайхан гэдэг нь нээлт ба үзэгдэл бөгөөд энэ тухай санамжийг та энэ физик ертөнцөд сэрүүн ахуйдаа тээн авч ирэх явдал юм. Аюул гэдэг нь та сөрөг нөлөөлөлтэй тулгарч магадгүйд оршино. Унтаж байгаа эсвэл астраль аялал хийж байгаа хүний
Spread the love Нэг баян эр хүүгээ дагуулан хөдөө орон нутгаар явж хүмүүс хэрхэн аж төрдөг, ядуу зүдүү байдал гэж юу болохыг харуулахаар авч явжээ. Тэд очсон газрынхаа хамгийн ядуу гэгдэх айлд хэд хонов.Гэртээ харих зуураа аав нь хүүгээсээ “За, энэ аялал чамд таалагдав уу ? ” гэж“Үнэхээр гайхалтай байлаа, ааваа”“Чи хүмүүсийг ямар ядуу тарчиг амьдардагийг нь харав уу? ” гэж аав нь асуув“аан тийм байнаа” гэж хүү хариулахад ““тэгээд чи юу сурав даа гэхэд”Хүү ийнхүү хариулжээ. “Бидэнд ганц нохой байхад тэдэнд 4 байсан. Бидэнд манай цэцэрлэгийн талд ч хүрэхгүй усан сан байхад тэдэнд хязгааргүй том гол байсан. Бид дэнлүү асааж гэрэлтэй болж байхад тэдэнд шөнийн одод байсан. Манай гэр хашаагаар л хязгаарлагдаж байхад тэдэнд бүхэл бүтэн тэнгэрийн хязгаар байсан. Бидэнд зарц нар байхад тэд өөрсдөө хүмүүст үйлчилж байсан. Бид хоол хүнсээ худалдаж авдаг байхад тэд өөрсдөө тарьж ургуулж байсан. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд хана босгосон байхад тэднийг найз нөхөд нь хамгаалдаг юм байна
Spread the love Хортой тустай олон үйлсийн дотроос Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт. гэсэн утга зохилдох үлгэр нь: Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан  хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн: Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж. Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж. Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба
Spread the love Нэгэн тосгонд байнгад хулгай гардаг болжээ. Хулгайч чухам хэн болохыг мэдэх гэж хотын оршин суугчид их л мэрийцгээнэ. Хүмүүс түгшин сандарч эхэлмэгц хулгайч  зугатдаг байв. Тэд хашгиралдан хойноос нь хөөвч ямар ч үр дүнгүй хоцордог байж. Хулгайд эд зүйлсээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараагаар тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайг барих ажиллагаанд хамгийн идэвхи санаачлагатайоролцдог болохыг ажиглажээ. Тосгоны удирдлага ч тэр хүнийг бага сага сэжиглэж эхэлсэн ба нэгэн хамгаалагчид энэ хүнийг даган мөрдөж, юу хийх хаашаа явахыг салалгүй харж байх тушаал өгчээ. Нэгэн удаа шөнийн хоёр цагийн үед хамгаалагч нөгөө сэжиглэгдсэн этгээд гэрээсээ гарч, өөрийн чадар буюу нөмрөг доогуур хүнд лоом нуусаар хаашаа ч юм явж байхыг харав. Тэрний барааг алдчихвий гэхдээ харуул ч түүнийг аль болох ойрхон, сэм дагажээ. Нөгөө хүн тосгоны захын нэгэн байшинд хүрээд бодож төдөлгүйгээр ханыг нь хэмх цохин нурааж, дотор нь орж
Spread the loveБурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно. Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй.        Сахиулсан тэнгэрүүд ба хагас
Scroll to Top