Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 7 2
Users Today : 89
Users Yesterday : 82
Total Users : 57472
Views Today : 102
Views Yesterday : 108
Spread the love Бид хүлээгдэж буй өөрчлөлтүүд, зовлон гамшгийн тухай ярихад хүмүүс: “Би өөрийгөө хэрхэн аврах вэ? Энэ Дэлхий дээрххи хамгийн аюулгүй газар хаана байна вэ? Надад хэдийичнээ хугацаа үлдсэн бэ? Өөрийгөө хоол, хүнс усаар хэрхэн хангаж болох вэ” гэж асуудаг. Бидний үеийнхний ихэнхийнх нь ухамсар “би”, “миний” гэдэг үзэлд чиглэгдсэн байдаг нь тэдний зан байдлын дутуу дулимаг байдал,   дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.     Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй
Spread the love Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн мөхлийг зөгнөж байна   Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор. Дева Марийн сэрэмжлүүлэг   Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ
Spread the love Хооллох зуршил Цагаан хоолтон Заримдаа мах иддэг Байнга мах иддэг Мансууруулах бодис архи Хэзээ ч үгүй Хаяа Ойр ойрхон Сэтгэл зүйн байдал Тайван цэвэр Янз бүр Будлимтгай Унтах хэрэгцээ Бага Дунд зэрэг Өндөр Бэлгийн идэвх Бага Дунд зэрэг Өндөр Мэдрэмжээ хянах чадвар Сайн Дунд зэрэг Сул Ярих чадвар Тайван амгалан сандруу Уйтгартай нэг хэвийн Цэвэр байдал Өндөр Дунд зэрэг Доогуур Ажиллах байдал   Хувиа боддогүй   Зөвхөн өөртөө зориулж Залхуу Уур уцаар Ховор Хаяа Ойр ойрхон Хүсэл Бага Заримдаа Маш их Бардам зан Даруу Бага зэрэг эготой Бардам Сэтгэлээр унах Хэззэ ч үгүй Заримдаа Ойр ойрхон Хайр Бүхнийг Хувьдаа л Хайрын дутагдалтай Хүчийрхийлэх зан авир Хэзээ ч үгүй Заримдаа Ойр ойрхон Мөнгөнд татагдах Бага Заримдаа Маш их Сэтгэл ханамжтай байдал Ихэвчлэн Үе үе   Хэзээ ч үгүй Уучлах чадвар Амархан уучилдаг Чармайж байж Удаан хугацаагаар гомддог Төвлөрөлт Сайн Дунд зэрэг Ядмаг Ой санамж Сайн Дунд зэрэг Ядмаг Сэтгэлийн тэнхээ Тэнхээтэй Хувирамтгай
Spread the loveГанга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн  хүн төрөлхтөний  дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой.   Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ.   Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь:   Бурханлаг  ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог .   Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг  Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба  Бенгал  руу урсан нийлдэг..   Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг.   Сударт энэ тухайд:   ” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай.   Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж,   сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг.   Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт  залуугаараа,   аз хийморь, амжилтыг авчирагч
Spread the love Улаан утас   Матхурад амьдардаг нэгэн гэгээнтэн байж гэнэ. Нэг удаа түүнд Италийн Ватикан сүмийн Пап ламтай уулзах боломж гарчээ. Ватиканаар аялсны дараа Пап ламын амьдардаг том барилгад орж ирэв Тэрээр маш сайхан гантиг шал болон алтадсан багануудыг харав. Тэгээд Пап ламын өрөөнд орж ирээд мэндийг асуухад  түүнийг суухыг урив. Бяцхан биетэй гэгээнтэн суугаад түүнтэй таатай яриа хөөрөө өрнүүлэв. Үүний дараа гэгээнтэн ширээний буланд нэгэн улаан утас байхыг ажиглаад юу болохыг нь асуув “Аан энэ миний бурхантай холбоо  баридаг утас” гэж хариулаад ямар нэгэн шийдэж чадахгүй хүндрэлтэй асуудал гарахад би  биечлэн бурхантай яридаг юм гэв “Аан, хэрвээ би хэрэглэвэл та дургүйцэхгүй биз” гэж гэгээнтэн асуухад “Үгүйээ үгүй” хэрэглэ гэв Тэгээд бяцхан гэгээнтэн утсыг аваад итгэлтэйгээр дугаараа оруулж бурхантай ярилцав. Өөрийн хүндэтгэл бишрэл болон түүнтэй ярьж буйдаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд 5 минутын дараа утсаа тавив Тэрээр маш энгүүн нэгэн байсан бөгөөд Бурхантай тийм ч олон зүйлс ярилцсангүй тэгээд пап ламд талархсанаа илэрхийлэв. Пап
Scroll to Top