Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 7 2
Users Today : 89
Users Yesterday : 82
Total Users : 57472
Views Today : 102
Views Yesterday : 108
Spread the love Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн  ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа.   Харе Кришна!!   Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. Бартыг өнгөрснөөс хойш би түүний эндэх материаллаг амьдралын төгсгөлийн хойноос гашуудахгүй байхыг хичээж байгаа ба оронд нь хамаг анхаарлаа Бхагавад Гитад, ялангуяа хоёрдугаар бүлэгт хандуулахыг хичээж байна. Тулаанд алагдсан бүх кшатригууд диваажингийн гаригт хүрч чадсан, тийм биз дээ? Бартыг алагдахаасаа өмнө Кришнагийн тухай бага ч атугай мэдэж байсан л гэж би найдаж байна даа. Хэдхэн өдрийн өмнө мянга мянган
Spread the love Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай  гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа. Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада: Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг. Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа: Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ?
Spread the love Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй!   Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна. “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно.
Spread the loveШри Нрисимхадев Бхагаван ки Жайа. Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув.  Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа. Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв. Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн
Spread the love       Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг  янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ. Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг.     Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн
Scroll to Top