Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 7 0
Users Today : 87
Users Yesterday : 82
Total Users : 57470
Views Today : 100
Views Yesterday : 108
Spread the love Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ: -Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ? Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт: -Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв. Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун
Spread the love Гопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ. Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь
Spread the loveНэгэн мусульман эр муудсан мах идсэнээс ходоод  дотор нь ихээр хямарчээ.  Тэгээд бие засахаар ой руу гүйсэн ч бие зассаны дараа тун их ядарсандаа болоод өндийн босч чадахгүй суув. Түүнийг нэгэн зэрлэг бодон гахай нүд салгалгүй харж байсан ба хүний ялгадсыг дээд зэргийн гүнцэг хэмээн тооцож түүнийг амтлах боломжийг тэсч яадан хүлээж байжээ. Эцэстээ тэрээр тэсч байж чадахаа болиод, хөөрхий эр рүү дайрч, соёогоороо түүнийг нэвт хадарчээ. Амь тавих үедээ мөнөөхь мусульман эр “Харама!”  хэмээн чангаар хашгирав гэнэ. “Харама!” гэдэг нь “хараал ид” гэсэн утгатай араб үг аж. Түүнд Ариун Нэрийн нэг үе, -“Рама” багтаж байсан тул мусульман эр санамсаргүй энэ үгийг хэлснээрээ мокша буюу ангижралыг олжээ. Энэ бол Ариун Нэрийг санамсаргүй дуудсаны үр дүн юм. Эндээс Ариун Нэрийг байнгад, ухамсартай, санаатайгаар унших нь хэдий хэмжээний хүч нөлөөтэйг төсөөлж болно. Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаа далай” номоос Орчуулсан: Балабхадра дас
Spread the love Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ. Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа:  “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ
Spread the loveНэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь
Scroll to Top