Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 6 7
Users Today : 84
Users Yesterday : 82
Total Users : 57467
Views Today : 95
Views Yesterday : 108
Spread the loveШөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. Чулуучин:
Spread the love(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо Хэдэн зууны түүх хүүрнэх Хиргүй булаг жирэлзэн байлаа Хэтдээ магадгүй нуур ч болох Хэмжишгүй ихээр ундарч байлаа Энэ булаг догшин нэртэй ч Энэ хавьдаа л арвин устай Эмээ, өвөөгийн захиас ихтэйг Эрхбиш анхаарч явбаас зохилтой Тунгалаг урсах булгийн эхнээс Том шанагаар утгаж эхлэлээ Тун удалгүй сав нь дүүрээд Дуслаар ч биш бялхаж асгалаа Гэтэл юу вэ усан дээгүүр Хэдэн цагаа хөвж харагдлаа Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй Шалавхан шүүрээд гарсан байлаа Гэмтэй жаал саваа анзааралгүй Гэрийн зүг хазайсхийн алхана Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны Гэнэгүй шинж энэ үү гэлтэй Булгийн эзэн нь ногоон дээлтэй Буруу гартаа шүрэн эрхитэй
Spread the loveЭрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн   голоос  ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв.      Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин
Spread the loveНамайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар  өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр  Кришнагийн Ухамсрын  хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө. Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ”
Spread the loveАСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон
Scroll to Top