Spread the loveВедийн зурхайн ухаан нь орчин үеийн хүмүүсийн хувьд цоо шинэ эрдэм ухаан юм. Гэвч энэ мэдлэг нь гайхамшигтай шинжлэх ухаан бөгөөд түүнийг судлан шинжлэх, амьдрал ахуйдаа хэрэглэвэл нэн үр дүнтэй ба ихээхэн урам итгэлийг өгөх болно. Үнэт чулуудыг бид ердийн амьдралдаа гоёж гангарах, сайндаа сахиус болгон зүүхээс хэтэрдэгүй. Харин 5000 гаруй жилийн өмнө өгүүлэгдсэн анхдагч эртний чулуу судлалын ухаан нь үнэт чулууг зүүхийн арай өөр утга учрыг нээн өгнө. Үнэт чулуудыг хувь тавилангаа сайжруулах, орон гэрээ хамгаалах, таагүй тохиолдлоос сэргийлэх, аз хийморь, эд баялагаа нэмэгдүүлэх гэх мэтэд талисман буюу сахиус болгон зүүж хэрэглэж болдог. Эдгээрээс гадна үнэт эрдэнийн чулуудыг эмчилгээний зурхайн ухаанд эмчлэх хэрэгсэл болгон ашигладаг. Зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь маш инээдтэй санагдаж болох юм. Ялангуяа орчин үеийн эмнэл зүйн ухааныг баримтлагчдын хувьд. Гэвч бодит байдал баримт нотолгоо хэвээрээ үлддэг. Чулууд нь эмчилдэг бөгөөд тэр ч байтугай орчин үеийн эмнэлгийн эмчилж чадахгүй байгаа өвчнийг ч эмчилдэг. Доор үнэт эрдэнийн чулуудын
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
5
3
Users Today : 70
Users Yesterday : 82
Total Users : 57453
Views Today : 80
Views Yesterday : 108
Spread the loveХэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15) Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа. “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни
Spread the love2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно. Үүний дараагаар дараалсан тааламжгүй
Spread the loveЗурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм. Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн
Spread the love Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл. Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино. Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13 – Хонь Таван сарын 14-өөс зургаан сарын 14 – Үхэр Зургаан сарын 15-наас долоон сарын 15 – Ихэр Долоон сарын 16-наас найман сарын 15 – Мэлхий Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан Есөн сарын 16-наас арван сарын 16 – Охин Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15 – Жинлүүр Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 – Нум Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 – Матар Хоёр сарын 13-наас гурван сарын 13 – Хумх Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14 – Загас Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг