Spread the loveТэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
5
0
Users Today : 67
Users Yesterday : 82
Total Users : 57450
Views Today : 77
Views Yesterday : 108
Spread the love“Бхагавад-гитад” Бурханы Дээд Бодгаль Кришна Өөрөө Өөрийнхөө тухай өгүүлсэн. Харин та, “Эдгээр үгүүд нь үнэхээр Кришнагийнх гэдэгт би яагаад итгэх ёстой гэж? Энэ номыг чинь өөр хэн нэгэн бичсэн байх боломжтой. Тэгээд Кришна айлдсан гээд л” хэмээн эсэргүүцэж болох юм. Үгүй. Учир нь ариун гэгээнтнүүд “Бхагавад-гитагийн” жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор бид мөн л үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Вьясадева, Нарадагаас эхлүүлээд Раманужачарья, Мадхвачарья, Вишну Свами, Чайтанья Эзэн гэх мэт бурханлаг сурган номлогчид бүгд “Бхагавад-гитагийн” бат ноттойг хүлээн зөвшөөрцгөөж байсан: “Тиймээ, үүнийг Дээд Бурхан Кришна Өөрөө айлдсан” хэмээн. Энэ бол “Бхагавад-гитагийн” жинхэнэ гэдгийн баталгаа. Ариун гэгээнтэн садху нар нь “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ нь үнэхээр тийм л гэсэн үг. Энэ бол шалгуур. Энэ бол эрүүл сэтгэлгээний асуудал. Хэрэв хуульчид тодорхой ямар нэг номыг хуулийн эмхэтгэл хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас энэ нь үнэхээр тийм гэсэн үг хэмээн ойлгох хэрэгтэй. Харин, “Энэ ном чинь хууль эрх зүйн хүчийг агуулсан
Spread the loveХэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хичнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас. Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндлэнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл
Spread the loveБардам зан бидний хамаг л сайн сайхан шинж чанаруудыг хааж орхидог гэж үздэг. Бардам зангийн хамгийн хүчтэй илрэл бол гомдол ба нөхцөл байдлыг эсвэл хэн нэгнийг үл хүлээж авахуй юм. Миний хувийн туршлагаас харвал, маш олон хүмүүс хувь тавиландаа эсвэл Орчлон ертөнцөд ерөнхийд нь гомдож явдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэг хүнд гомдох биш ерөнхийдөө өөрийн хувь тавиланд гомдоно гэсэн үг л дээ. Бардамнал юугаар илэрдэг вэ? Үл хүлээж авахуйгаар. Өөрөөр хэлбэл бид дотор сэтгэлдээ амьдралыг байгаа чигээр нь үл хүлээн авч, эсэргүүцдэг. Бидэнд ямар нэг зүйл таалагддаггүй. Яагаад автобус хоцорч ирээд байгаа юм, яагаад төр засгийн удирдлагууд ийм байдаг юм, яагаад энд газар хөдлөөд байгаа юм гэх мэтчилэн. Энэ бүхэн нь биднийг хөгжин дэвшихэд саад болж байдаг. Ийм учраас бүхий л дорно дахины практикууд, ялангуяа буддын, ведийн, эртний христийн арга техникүүд, дотоод хүлцэнгүй байдлыг зааж сургадаг, Дээд Хүчний тааллыг дотооддоо бүрэн дүүрнээр хүлээн авахуйд сургадаг. Хүмүүн, дотоод сэтгэлдээ Дээд хүчний
Spread the loveБид Кришна ухамсрын гүн ухааныг номлодог ч ихэнхи хүмүүст энэ нь сонирхолтой бус. Харин хэрэв би ямар нэг шинэ технологи юм уу эсвэл электроникийн салбарын мэргэжилтэн байсан бол намайг сонсох гэж мянга мянган хүн ирэх байсан. Хэрэв би гадаад эрчмийн бүрдлүүдийн тухай ярьсан аваас хүмүүс, “Техникийн мэдлэг л надад аз жаргал авч ирнэ” хэмээн бодох байсан. Гэвч энэ бол дурашайа буюу хуурмаг найдлага юм. “Бхагаватам”-д өгүүлэхдээ, тийм мэт материаллаг ололт амжилтууд нь ямар ч ашиггүй хэмээн мэдэгдсэн. Тэдгээр нь танд аз жаргалыг өгөхгүй ч хүмүүс мунхгийн улмаас үүнд найдахаа үргэлжлүүлсээр байдаг. Цааш нь “Бхагаватам”д өгүүлэхдээ, андха йатхандхаир упанййаманах хэмээсэн. Энэ нь материаллаг хөгжил дэвшлээр аз жаргалыг олох гэж найдан буй хүмүүс нь бурханлаг байдлын хувьд сохор гэсэн утгатай. Амьдралын зорилго чухамхүү юу болохыг тэд үл мэдэх ба удирдагч нар нь ч мөн түүний талаар юу ч үл мэдмүй. Дараагийн нэгэн улс төрч гарч ирэх нь тэдэнд ямар нэг шинэлэг зүйлийг авч ирж,