Spread the loveХүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна. Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно. Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
4
6
Users Today : 63
Users Yesterday : 82
Total Users : 57446
Views Today : 73
Views Yesterday : 108
Spread the loveНэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг. Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд
Spread the loveХүн эс ухаалаг аваас тэрээр Кришнад үл бууж өгдөг. Тиймээс ч Чайтанья-чаритамритад, кришна йеи бхаже сей бада чатура хэмээн өгүүлсэн. Чатура гэдэг нь маш ухаалаг гэсэн утгатай. Нийгэм дэхь тэргүүн зэргийн оюун ухаант хүмүүс нь Кришна ухамсрыг хүлээн авч чаддаг. Харин хоёрдугаар зэргийнхэн биш. Гуравдугаар зэргийнхний тухай бүр юу ч ярилтгүй. Гуравдугаар зэргийн хүмүүс нь карми нар юм. Хоёрдугаар зэргийн хүмүүс нь гүн ухаантнууд юм. Нэг дүгээр зэргийнхэн нь чин бишрэлтнүүд юм. Тиймээс ч Нарада ийн айлдсан байдаг: на шобхате гьянам алам нира жанама кутах пунах шашвад абхадрам ишваре на чарпитам карма… (ШБ 1.5.12) Карми нарын талаар юу ч ярих билээ ? Тэдний бүхий л амьдрал нь абхадра. Абхадра гэдэг нь жигшмээр гэсэн утгатай. Мөнгө олоод ирэхээрээ би улам л илүү их мөнгө олох гэж хүснэ. Сая сая долларыг. Тэгээд л би төлөвлөгөө зохионо. Хар зах руу явна. Ийм, тийм олон янзын үйлийг хийнэ. Хэрэв тэгээд би мөнгө олох аваас аваас мөнгөө
Spread the loveСугар нь хайрын гариг юм. Тэрээр мэдрэхүйнүүдийг удирддаг. Амьд бодгаль нь хайргүйгээр амьдарч чадахгүй. Сугар гариг төөрөг зурхай дээр сул байрлалтай байх аваас тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ хуваалцаж чаддаггүй. Жишээ нь тэр өөрийн хайрыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ нь түүнд маш амаргүй байх агаад энэ байдал нь түүнийг эвдэж эхлэдэг… Нэг нь хайрыг хүлээн зөвшөөрч чадаж байхад нөгөө нь үгүй. Нэгнийх нь Сугар төөрөг дээр нь хүчтэй байхад нөгөөгийх нь сул байдаг. Өөрөөр хэлбэл тийм хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэн гаргаж чаддаггүй. … Бүхий л зугаа цэнгэл Сугартай холбоотой. Баар, цэнгээний газар, ресторан, дискотек, бүжиг гэх мэт нь бүгд Сугартай холбоотой. Ийм ч учраас Сугарын хүчийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг бүжгээр хичээллэхийг зөвлөдөг. Тэр хэдийчинээ их бүжиглэнэ, төдийчинээ түүний эмэгтэйлэг байдал хүчтэй болно. Түүнчлэн хэрэв Сугарын хүч нэмэгдэх аваас түүний дааврын үйл ажиллагаа мөн хэвийн ажиллаж эхлэдэг. Тиймээс тэр ч байтугай зарим нэг Сугарын өвчнийг дан ганц бүжгээр эмчлэх боломжтой байдаг. Театр,
Spread the loveСократ нь муни буюу агуу сэтгэгч байсан. Гэвч жинхэнэ үнэнийг тийм муни нар нь зөвхөн олон олон төрөлтийн дараагаар танин ойлгодог. “Бхагавад-гитад” (7.19) Кришна айлдахдаа, бахунам жанманам анте гьянаван мам прападйате васудевах сарвам ити са махатма су-дурлабхах буюу “Олон олон төрөлт, үхлийн дараагаар төгс мэдлэгийг ологч нь Надад өөрийгөө даатгадаг. Учир нь тэрээр Намайг шалтгаан бүгдийн шалтгаан, оршин буй бүхний үндэс гэдгийг ойлгосон байдаг. Гэвч тийм агуу сүнс нь маш ховор тохиолдмуй” хэмээсэн. Сократ мэт тийм хүмүүсийг гьянаван буюу их мэргэд хэмээн нэрлэдэг. Олон төрөлтийн дараагаар тэд өөрсдийгөө Кришнад даатгадаг. Гэхдээ энэ нь ямар нэг мухар сохроор биш харин Түүнийг Бурханы Дээд Бодгаль, бүгдийн эх үндэс гэдгийг ойлгосон ойлголт дээр суурилсан байдаг. Гэвч тиймэрхүү өөрийн бие даасан зүтгэл дээр суурилсан мэдлэгийн эрэл нь цаг хугацаа маш ихээр шаарддаг. Харин Кришнагийн сургаалыг шууд хүлээн аваад, Түүнд өөрсдийгөө даатгаснаар бид өөрсдийн цаг хугацааг буюу олон олон амьдралыг хэмнэж буй хэрэг юм. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта