Spread the loveВедийн зурхайч Рами Блектийн зөвлөдөг шилдэг аргуудын нэг нь дараахь үгийг өдөрт 10 минут давтан хэлэх явдал байдаг. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. Энэхүү үгийг та дэвтэр дээр бичиж болох ба мөн өглөө дөнгөж сэрмэгцээ нүдээ нээлгүйгээр дээрхи үгийг өөртөө сонсогдохоор зөөлхөн дуудаарай. Энэ арга нь сэтгэл гутралаас салахад туслах ба бүхий л өдрийн турш сэтгэл зүйн эерэг төлөвтэй байхад тусладаг. Энэ үгийг хэлэхдээ та үг тус бүр дээр өргөлт авч хэлж болно. Жишээ нь, “Өдөр БҮР миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “ӨДӨР бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр МИНИЙ АМЬДРАЛ амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам САЙЖИРЧ БАЙНА”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа УЛАМ УЛАМ сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал БҮХИЙ Л ТАЛААРАА улам улам сайжирч байна”. Өөрөөр хэлбэл та хэмнэлийг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
4
4
Users Today : 61
Users Yesterday : 82
Total Users : 57444
Views Today : 71
Views Yesterday : 108
Spread the loveЖижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм. Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч
Spread the loveЧакра буюу энергийн төвүүд нь бүгд гаригуудтай холбоотой. Энэ нь Ангарагаас эхлээд (нэг дэхь төв) Бархасвадиар(сүүлийн төв) дуусдаг. Жишээ нь хосуудын нийцлийг хувиар илэрхийлж болно. 100 хувь бол энэ нь маш сайн нийцэл. 50 хувь бол нилээд хүндхэн боловч хамт амьдраад байх боломжтой нийцэл. 80 хувь бол хамт амьдрах боломжтой ба тийм ч хүнд хэцүү биш нийцэл. Харин нийцэл огтоос зохицолгүй байх аваас тийм хүмүүс нь уулздаг ч үгүй. Тэд зүгээр л соронзонгуудын хойд туйл шиг нэг нэгнийгээ түлхэж байдаг. Жишээ нь Ангарагийн нийцэмжийг авч үзье. Ангараг нь хүрдний нэг дэхь төв. Тийм хосуудын хувьд биемахбодийн нийцэл, эр эмийн харьцааны нийцэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бүх зүйл нь сайн, гайхалтай нийцтэй байдаг. Ийм хосууд нь хамтдаа байгаад байж чаддаг. Хоёрдугаар чакра буюу Сугарын нийцэмжийн авч үзье. Тэд нэг нэгнийхээ мэдрэмжийг ойлгодог. Хэн хэнийх нь Сугар хүчтэй аваас тэд нэг нэгнийхээ мэдрэхүйд ханамжтай байдлыг өгч чадна… Тэдний загвар моодны мэдрэмж, хандлага гэх мэт
Spread the loveЙога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ
Spread the loveХүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг. Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа