Spread the loveБи та бүхэнд богино боловч нэн чухал түүхийг ярьж өгөхийг хүсч байна. Энэ үйл явдал ойролцоогоор 30 орчим жилийн өмнө болсон хэрэг л дээ. Энэхүү үйл явдал нь миний бурханлаг өсөлт хөгжил болон миний бурханлаг мэдлэг, бурханлаг номуудаа түгээх үйл хэрэгт нэн ихээр тус болсон юм. Ерээд оны дунд үе байлаа. Би сургалт семинар зохион байгуулж, бурханлаг ном сэтгүүлүүд түгээж, нэгэн шинжлэх ухааны судалгааны институтэд ажиллан туршлага хуримтлуулж байсан үе. Намайг “Газпром” хий дамжуулах хоолойн станц дээр урьсан юм. Тэрхүү станц нь Москвагаас ойролцоогоор 500 км орчим зайтай оршдог. Тэнд ажиллаж байсан хүмүүс нь мөхөж буй зэргэлдээ тосгоныхноос тогтвортой, өндөр цалин хангамжтай гэдгээрээ ялгарч байсан юм. Тэндэхийн ажилчид мөнгө цалин сайн авдаг байсан. Бүгд л өөр өөрсдийн ажилдаа амь тавицгааж, лекцэнд ирээрэй хэмээн урихад бүгд л лекцэнд маань ирсэн юм. Удирдах албан тушаалтнуудтай нь уулзах үед хамгийн анх танилцсан хүн маань тэндэхийн ерөнхий нягтлан бодогч нь байлаа. Гадна байдлаасаа тэрээр огтхон ч
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
3
8
Users Today : 55
Users Yesterday : 82
Total Users : 57438
Views Today : 65
Views Yesterday : 108
Spread the loveОлон олон физик өвчнүүд сөрөг сэтгэл зүй болон сөрөг эмоциос үүсдэг. Хэрэв хүн гутранги үзэлтэй эсвэл хорон муу санаатайгаар бусдын талаар бодоод байх аваас энэ бодол нь түүн дээр өөр дээр нь л ойдог. Эмоци буюу сэтгэл санааны цэвэрлэгээний тухайд гэвэл: -Өөрөө өөрийгөө байнга ажиглах, аль болох сөрөг бодол санаа бодохгүй байхыг хичээ. Учир нь гэвэл эдгээр нь хамгийн эхлээд бидний амьдралыг хүнд хэцүү болгодог. Ялангуяа уурлах эмоци нь онцгой сөрөг нөлөөтэй. Тэрээр тэрхэн даруйдаа л тун аюултай биохимийн процессыг организмд эхлүүлдэг. Тэр ч байтугай хэрэв та маш анхаарамжтайгаар сэтгэл хөдлөлдөө анзаарч ханддаг байлаа ч та бусдын эрчим энергийн нөлөөнд орж болзошгүй байдаг. Физик бие хэрхэн бохирддог шиг сэтгэл зүйн биеийг бохирдуулж болдог. Тэр ч байтугай та айдаст бүрэн автсан сөрөг мөн чанар бүхий хүнтэй зүгээр л харьцсанаар та тэрхүү сэтгэлзүйн төлвөөр нь өвчилж болно. Үүнээс өмнө та тайван амгалан амьдарч байсан байж болох ч тэр үеэс эхлээд таныг мөн тийм айдас
Spread the loveШрила Прабхупада: “Энэ нь бүхий л зам мөр нэг газар тийш хөтлөнө гэсэн үг биш. Тиймээ, энэ бүхэн Кришнагийн зам мөн. Энэ нь яг л Америкт байдаг бүх зам Америкийн засгийн газарт харьяалагддаг шиг зүйл. Гэвч эндээс, бүх зам ганцхан Сан-Франциско руу хөтлөнө гэсэн дүгнэлтэд хүрч болох уу? Чин бишрэлтнүүд нь Кришна тийш биечлэн хүрч очдог. Харин имперсоналистууд нь Кришнагийн биеэс үүсэн гардаг Брахманы гэрэл туяанд хүрч очдог. Энэ замууд аль аль нь Кришнад харьяалагддаг ч зорилгууд нь нэгэн адил биш. Материаллаг орчлон дээр амьдралын 8 400 000 төрлийн амьдралын хэлбэр байдаг. Тэдгээр тус бүрд хөтлөх замууд гэж бий. Энэ бүх замууд нь бүгд Кришнагийнх. Учир нь Тэрээр бүхий л амьд бодгалиудын эцэг юм.” Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveМөнгийг дурын гариг өгч болно. Нарнаас эхлэе. Би ямар нэг компаний захирал, эсвэл их хурлын гишүүн, эсвэл конгрессын гишүүн, эсвэл сенатор байлаа гэе. Суудалд суулаа, орлого мөнгө ирлээ. Суудал буюу албан тушаал нь Нарны мөнгө юм. “Би их хурлын гишүүн болмоор байна. Буйдан дээр суугаад л юу ч хийхгүй” гэж хүн боддог. Тэр юу ч хийхгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бол зүгээр л тэрхүү буйданд хүрэхийн тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Нар бол байр суурь юм. Хотын дарга боллоо, баяжлаа. Хотын дарга болоогүй бол баян болохгүй. Сар. Зочид буудал, ресторан гэх мэтийг удирддаг хүмүүс байдаг даа. Тэдний орлого Сараар дамжин ирж байна гэсэн үг. Ангараг. Бүхий л цэрэг дайны үйл хэрэг, хамгаалалтын ажил, бүтэц зохион байгуулалт, спорт. Буд. Банк, трейдер, бирж, хөрөнгө оруулагчид. Яагаад Будыг мөнгөний гариг гэдэг вэ? Яагаад гэвэл мөнгө өөрөө, валют өөрөө Будтай шууд холбоотой. Бархасвадь. Лекц, сургалт, боловсрол мэдлэг. Мөнгө орлого эндээс ирдэг. Сугар. Загвар
Spread the loveАз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны. Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг. Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ