Spread the loveСудаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь, гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. ЛАКШМИ-МАНТРА Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе намах Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
5
5
Users Today : 72
Users Yesterday : 82
Total Users : 57455
Views Today : 82
Views Yesterday : 108
Spread the love Хэл ярианы проблем ба ээрэх Карт№7.10 1965.02.16. Самбалпур, Энэтхэг. Эрэгтэй. А7 Jup Rahu A8 Sat Sun Chart 7.10 Rasi Lagna Merc Ven Moon UL A6 Ketu Mars AL Ketu Chart1 Navamsha Moon Ven Lagna Sat Mars(R) Rahu Sun Jup Merc Навамша карт дээр Матар ургах гэр байгаа бөгөөд Санчир ба Марс гариг хамт байршжээ. Мөн Кету хоёр дахь гэрт Раху 8 дахь гэрт оршин байгаа нь маш хүчтэй Кемадрума йогийг үүсгэсэн байна. Навамша Лагнагаас Кету хоёр дахь гэрт орших байх нь хэл ярианд гажиг дефект байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь ээрэх гэх мэтээр илэрнэ, мөн үс нь цагаасаа эрт цайхыг илтгэнэ. Картын эзэн хүүхэд ахуйгаасаа л ээрдэг байсан бөгөөд арван нэгэн нас хүрч байж л арайхийж ярьдаг болсон байна. Түүнээс гадна дөнгөж 20 нас хүрээд түүний үс нь цайж эхэлсэн. Хэл яриаг хоолойн чакра хариуцдаг бөгөөд хариуцсан тэнгэр нь Ади Шакти
Spread the love Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг. Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг. Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно. Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг
Spread the love Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө. Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан
Spread the loveХүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал. Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас хамаардаг. Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна. Бэлтгэсэн: Балабхадра дас