Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 2 9
Users Today : 46
Users Yesterday : 82
Total Users : 57429
Views Today : 56
Views Yesterday : 108
Spread the loveАфганистаныг британичууд захирч байх үед кабулын эрхийн төлөө нэгэн цэрэг тулалдаж байжээ. Фронт руу явах үед нь түүнд ойролцоогоор хоёр мянган рупи бэлнээр байсан бөгөөд энэ мөнгөө тэрээр засгийн газрын кассанд хадгалуулсан байна. Төр засгийн зүгээс дайнд явж буй хүмүүсийн мөнгөний найдвартай байдлыг хангаж байсан ба фронтоос буцаж ирэхэд нь мөнгийг нь буцаан олгодог байлаа. Хэрвээ хэн нэг нь дайны талбарт эндэх аваас мөнгийг нь гэр бүл рүү нь шилжүүлдэг байжээ. Ийм учраас мөнөөхь цэрэг мөнгөө улсын кассанд хадгалуулаад, гэрийн хаягаа кассын ажилтанд үлдээгээд дайнд явсан байна. Харамсалтай нь тэр цэрэг дайны талбарт амь үрэгдсэн бөгөөд кассын ажилтан түүний нас нөгчсөнийг сонсож мэдээд тэр цэргийн хадгалуулсан мөнгийг хувьдаа авчихжээ. Тэрбээр мөнгийг авая гэж хэн ч гомдол мэдүүлэхгүй, хэн ч, хэзээ ч энэ тухай мэдэхгүй гэж бат итгэлтэй байлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа мөнөөхь кассын ажилтны гэрт хүү мэндэлжээ. Гэвч тэр хүү нь байнга л өвдөж зовоодог байж гэнэ. Түүний эмчилгээнд зориулж
Spread the loveКришна ухамсар нь ухаан бодлоор ямар нэг зохиосон зүйл биш. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөнийг таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн эхлэл суурийг нь тавьсан. Энэ нь гэвч ямар нэг шинэ зүйл бишээ. Энэ үйл нь бараг л ертөнц бүтээгдсэнтэй нас чацуу шахуу хуучны эрдэм ухаан. Гэвч цаг хугацааны аясаар бүх зүйл өөрчлөгддөг болохоор энэ эрдэм ухааныг шинэчлэх шаардлага тулгарсан. “Бхагавад-гитад” өгүүлсэнчлэн бидний амьдралын гол асуудлууд бол дөрвөн төрлийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд буюу дахин ямар нэг байдлаар төрөхгүй, дахиад үхэхгүй, дахиад өвдөхгүй, дахиад өтлөхгүй байх асуудлыг шийдэхэд оршино. Бид мөнх гэдгийг үргэлж санаж байгтун. Би энэ биед оршин байх ахуйдаа эхийн хэвлийд байхаасаа  авахуулаад өтлөх хүртлээ мөнөөх л мөнхийн сүнс хэвээрээ байдаг боловч бие маань өөрчлөгдсөөр байдаг. Энэ биеэ солимогц би мөн л урьдны янзаараа үлдэнэ. Зүгээр л би өөр биетэй болох болно. Энэ энгийн үнэнийг ойлгоход тийм ч хэцүү биш. 1967 оны арван хоёрдугаар сар, Лос Анжелес, Мукунда Госвамигийн “Хоёрдугаар Өргөн чөлөө
Spread the loveВедүүдэд өгүүлэхдээ, хэрэв хүн шуналтай ба мөнгөө гараасаа салгахгүй бариад байхыг хүсдэг аваас тэрээр гуйлгачин болно хэмээсэн байдаг. Хамгийн шуналтай хүмүүс нь хамгийн ядуу байх болно.  Мөнгөтэй болох гэсэн тэдний хүсэл хүмүүсийг өөрсдөөсөө түлхэн холдуулдаг. Мөнгөний төлөө тэсч ядан тэмүүлэх нь бидний хүзүүнд хэт их хүчин чармайлт гаргахын, цаг хугацаа дутагдахын, ядралын, өвдөлтийн, сэтгэлээр унахуйн гав дөнгийг угладаг хуурмаг зүйл юм. Шуналын төлөвт орших хүмүүс нь аз жаргалтай байж чаддаггүй. Зөвхөн аз жаргалтай хөдөлмөр л жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах ба харин мөнгөнд хэт тэмүүлэх нь аажмаар бас баттайгаар мөнгө авч ирж буй тэр үйл хэрэгт татагдах амтыг үгүй болгодог. Үүний үр дүнд хүн ашиг хонжооч бусаар, хайраар ажиллаж хөдөлмөрлөхийн оронд илүү ихээр шунамхайрч, амар тайван байдлаа алддаг. Тийнхүү тэрбээр шунал хүслийн гунын нөлөөнд орж энэ гунынхаа ертөнцөд амьдарч эхлэх ба өөрөөр хэлбэл амьдрахын төлөөх тулаан, тэмцлийн ертөнцөд амьдарч эхлэнэ… Үүний зэрэгцээ ариглан гамнаж шунах, хөдөлмөрт дурлан шунах хоёр нь хоорондоо
Spread the loveОюун ухаанаа хүчжүүлэхийн тулд буянт сайн үйлүүдийг аль болох түлхүү хийх хэрэгтэй. Номны тусламжтайгаар та оюун ухаанаа цэнэглэж чадахгүй. Номны тусламжтайгаар эсвэл ямар нэг мэдээллийн тусламжтайгаар та юуг цэнэглэж чадах вэ? Ухаанаа, харин оюун ухааныг биш. Оюун ухаан ба ухаан нь юугаар ялгаатай байдаг хэрэг вэ? Ухаан мэдээлэл цуглуулдаг, мэдрэхүйнүүдийг удирддаг. Оюун ухаан нь цэцэн мэргэн ухааныг өгдөг. Хүн сайн үйлүүдийг үйлдэж байх аваас түүний оюун ухаан аяндаа өөрөө тэлэн нэмэгддэг. Бархасвадь гариг өөрийн хүчээ тийн өгдөг. Эсрэгээр, хүн олон хорон муу үйлүүдийг үйлдсээр байх аваас түүний оюун ухаан нь хорогдон мууддаг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Spread the loveЭрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж. Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв. -Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ. Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ. -Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ?
Scroll to Top