Spread the loveШри Чайтаньягийн хүн төрөлхтөнд өргөн барьсан энэхүү бэлэг буюу Бурханыг хайрлах хайрыг энгийнээр тайлбарлавал: Бурханыг хайрлах хайранд хүрснээр хүн энэ ертөнцөд уяж байдаг гэр бүлийн, эх орны, эд материалын, гоё сайхан зүйлсийн гэх мэт өөрийн бүх материаллаг уяа татагдлуудаас дээш гарах өөр татагдал, илүү дээд сүнслэг буюу энэ ертөнцөд үл хамаарах хүчтэй татагдалтай болно гэсэн үг юм. Хэрвээ тийм татагдал үл байх аваас буюу энэ ертөнцөд татагдах татагдал байсаар байх аваас энэ нь энэ ертөнцөд дахин дахин төрөхийн шалтгаан болдгийг та бүхэн юу эс андах билээ. Бурханыг хайрлах хайр нь энгийн хүмүүсийн ойлгодог гэгээрэл хэмээх ойлголтын нөгөө утга буюу нэг зоосны хоёр тал гэсэн үг. Гэхдээ сүлдтэй тал нь буюу илүү дээд, илүү ач холбогдол утга учир бүхий тал нь юм. Буддын шашинд нирванд хүрэх, ангижралыг олох, бурханы хутгийг олох хэмээх ухагдахуун байдаг нь үхэх төрөхийн гинжин хэлхээнээс гарч мөнхийн хутгийг олохыг хэлж буй хэрэг билээ. Буддын шашинтай хүмүүс энэ нирванд хүрэх
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
2
7
Users Today : 44
Users Yesterday : 82
Total Users : 57427
Views Today : 54
Views Yesterday : 108
Spread the loveЗөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө. Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно. Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг.
Spread the loveНэгэн удаа Шрила Прабхупада санкиртаны нэгэн чин бишрэлтэнд хандан: “Тэр ч байтугай чи нас нөгчих мөчдөө Кришнагийн тухай дурсан санаж чадахгүй байлаа ч чи өөрийн бүх амьдралаа Чайтанья Махапрабхугийн үүрэг зорилгын тулд зориулсан бол Чайтанья Махапрабху өөрөө биечлэн нас нөгчих мөчид тань чам дээр ирэх болно. Тэгээд Тэрээр чиний чихэнд маха-мантраг хашгирах болно. Тэр ч байтугай хэрвээ чи өөрийнхөө чихийг гараараа таглаад, сонсохыг хүсэхгүй байх аваас, ямар нэг байдлаар худал хуурмагийн нөлөөнд орж, “би сонсмооргүй байна” гэж хэллээ ч Махапрабху гарыг тань шүүрэн авч, чихнээс тань холдуулаад(Чайтанья Махапрабху их хүчирхэг гартай шүү) чихэнд чинь хашгирна”. Ийм учраас бид хэт их санаа зовниод байх ёсгүй. Бид мэдээж хэрэг өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л хүчин чармайлтуудыг гаргах ёстой. Гэхдээ эцсийн эцэст ямар нэг зүйл дутагдах аваас Кришна тэр дутууг тань маш хялбархнаар нөхөж өгөх болно. Шрила Бхактивайбхава Свами. Бхагавад-гитагийн 5.5р шүлгээр хийсэн лекцээс. 2006.12.12
Spread the loveХэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв биз? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт. Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг. Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно. Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний
Spread the love“Энэ бол Кришнад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн хурдан арга зам юм. Тэрээр юу ч хийлгүй бясалган, эсвэл мантра тарни уншин, аглагт суугч нарын тухай хэлээгүй. Тэрээр, “Тийм хүмүүс Надад нэн эрхэм бишрэлтнүүд” гэж хэзээ ч хэлээгүй. Үгүй. Тэрээр, номлол хийгч нарын тухай хэлсэн: на ча тасман манушиешу кашчин ме (Б.г 18.69)”. Энэ нь яг л төр засаг чухамхүү цэргүүдэд илүүтэй санаа тавьдагтай адил. Ялангуяа дайн тулаан болж байх үед. Тэд өөрсдийн амиа эх орныхоо төлөө өгч байна. Ийм учраас тэдний тав тухтай байдлын асуудал тэргүүн зэрэгт тавигддаг. Тулааны талбарт хоол хүнсний хангамж үргэлж бүрэн дүүрэн байдаг. Цэргүүдэд хэрэгтэй бүхий л зүйлс хэзээд хангалттай нөөцлөгдсөн байдаг. Шрила Прабхупадын ярилцлагаас 1976.08.22