Spread the loveКришна ухамсрын хөдөлгөөний эхэн үед энэ нь бидний стандарт практик байсныг би санадаг юм: бүх чин бишрэлтнүүд оройд нь цуглаад унтахын өмнө халуун сүү уух ба хэн нэг нь Кришнагийн тухайн номоос Кришнагийн зугаа наадмуудын талаар уншдаг байлаа. Энэ нь үнэхээр гайхалтай үйл байсан билээ. Өглөө нь бид “Шримад-Бхагаватамын” лекц сонсох бөгөөд бүхий л өдрийн турш бид зарим нэг шүлгүүдийг нь судлаж, цээжлэнэ. Орой нь “Бхагавад-гитагийн” лекц орно. Тэгээд хамгийн сүүлд нь Кришнагийн тухай номоо уншина. Өдөр бүр. Магадгүй та бүхэн 67, 68, 70 аад оны чин бишрэлтнүүдийн фотозургийг харсан байх. Тэндээс тэд ямаршуу аз жаргалтай байсныг ойлгож болох бизээ. Тэд үнэхээрийн аз жаргалыг амсдаг байсан. Учир нь гэвэл бидний практик тийм байлаа. Бид Кришнагийн тухай маш их сонсож, маш их давтан дуулдаг байсан юм. Хэрэв бид харинам дуулахаар гадагш гарсан бол өдөрт багадаа зургаан цаг дуулдаг байв. Харе Кришна маха-мантраг. Зургаан цаг. Өдөр бүр. Сүм дээрээ ч бид мөн дуулдаг байсан.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
2
9
Users Today : 46
Users Yesterday : 82
Total Users : 57429
Views Today : 56
Views Yesterday : 108
Spread the loveТодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг. Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно. Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ. Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ. Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт… Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно… Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй
Spread the loveСүнс шилжих буюу үхэх төрөх дахин дахин давтагдаж байх нь бурханлаг амьд бодгалиудын зовлонт төлөв байдал юм. Үүнийг та бүхэн мэддэггүй. Манай боловсролын системд сүнс гэж юу болох, үхлийн дараа юу болдог, төрөхөөс өмнө юу байсан тухай гэх мэтийн талаар зааж сургадаг нэг ч факультет байхгүй. Шинжлэх ухааны тийм салбар байдаггүй. Энэ нь туйлын гунигтай. Хоол, унд, унтах, үржих өсөхийн төлөөх боловсрол нь огтоос боловсрол биш. Хэрэв биеийг тэргүүн чухалд тавьж байгаа л бол тэр боловсрол биш. Бхагаватамд, йасйатма-буддхих кунапе три-дхатуке буюу мах, яснаас тогтох энэ бие нь түүний жинхэнэ мөн чанар хэмээн бодогч бүхэн илжиг хэмээсэн. (Танхимд дахин дэмжин алга таших, инээлдэх сонсогдов)… “Ийм учраас тэд энэ бие бол тэдний жинхэнэ би нь хэмээн бодож байдаг. Тэдэнд хамгийн энгийн эрүүл сэтгэлгээний хэлтэрхий үгүй. Булчин, шөрмөс, яс, цус, шээс, ялгадаснуудаас тогтох энэхүү уут сав нь бидний сүнс байж болно гэж үү? Хүмүүний жинхэнэ би байж чадна гэж үү? ” Хаягрива дас, “Харе
Spread the loveЭртээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэр цор ганц хүүтэй юмсанжээ. Хүү нь тэр үед найман настай байсан бөгөөд маш гоо үзэсгэлэнтэй, дур булаам жаал байжээ. Тэр бэлэвсэн эмэгтэй нэг муу овоохойд амьдардаг байсан агаад гэр бүлээ тэжээхийн тулд гуйлга гуйдаг байв гэнэ. Нэг өглөө эртээ, тэрээр Бурханд мөргөл залбирлаа үйлдэж дуусаад, хүүдээ хандан, “Хүү минь яваад цэцэг түүгээд ир” хэмээн хүсчээ. Жаалхүү маш баярлан түүний гуйлтыг биелүүлэхээр гүйж оджээ. Тэгээд тэрээр ойрхонтоохон байх шугуй руу ороод цэцэг түүж эхлэв гэнэ. Гэтэл энэ үед түүгээр нэгэн хортой могой мөлхөн явж таарсан ба нөгөө хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр шуудхан хатгаж орхижээ. Хүү ч тэрхэн дороо газарт ойчоод нас нөгчиж гэнэ. Энэ үеэр хажуугаар нь нэгэн анчин өнгөрч явсан бөгөөд тусгай мантра уншлагын тусламжтайгаар нөгөө могойг ховсдон барьж аваад, мөн жаалхүүг гар дээрээ өргөн хөөрхий ээж дээр нь явж очжээ. Настай бэлэвсэн эмэгтэй хүүгээ хараад орь дуу тавин
Spread the loveЧин бишрэлтэн хүн агуу их хайр дүүрнээр, “Ай Рамачандра Эзэн минь ээ! Ай Рамачандра Эзэн минь ээ!” хэмээн уулга алддаг. Гэтэл яванууд буюу махан хоолтнууд мөн “Ха рама! Ха рама!” гэж хэлдэг. Тэд ямар азтайг хар даа! Ариун нэрийг давтан уншихуйн их багш намачарья Харидас Тхакур ийн хэлсэн байдаг: “Бурханы ариун нэрийг Бурханаас ялгаатай ямар нэг зүйлийг зааж уншин дуудах нь намабхаса төрлийн уншлагад хамаарна. Тэр ч байтугай ариун нэрийг тэгж уншин дуудлаа ч тэрээр өөрийн трансцендент хүч чадлаа хадгалан үлдэж чаддаг” хэмээсэн. Тэр бүү хэл нэгэн млеччха зэрлэг гахайнд хадруулж нас нөгчихдөө дахин дахин, “Ха рама! Ха рама!” гэж хашгираад ангижралыг олсон байдаг. Тэгвэл ариун нэрийг хүндэтгэл ба итгэл дүүрнээр уншигчдын хувьд юу ч ярих билээ дээ? (ЧЧ Антйа 3.54-56). Тайлбар: Хэрэв жаахан хүүхэд галд гараа хүргэвэл тэр том хүн шиг л мөн гараа түлнэ. .. Явануудын ха рама хэмээх үг нь “жигшмээр, ой гутмаар” гэсэн утгатай. Чин бишрэлтнүүдийн явануудаас