Spread the love Дараах хаягаар Бага мах, бага дэлхийн дулаарал сэдэвтэй энэхүү файлыг татаж авч үзнэ үү. https://veda.mn/Software/2008-Chief of IPCC-Less meat Less heat.pps Та бүхэн баярлалаа.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
5
2
9
Users Today : 47
Users Yesterday : 99
Total Users : 57529
Views Today : 54
Views Yesterday : 112
Spread the loveӨөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан
Spread the love Харе кришна Та бүхэнд дараах эвлүүлдэг тоглоомыг татан авч тоглож үзнэ үү.
Spread the loveНэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож. Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв. Тайлбар Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй. Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч байгаагүй юм. Калапахадах
Spread the loveХүмүүн бидний энгийн харилцаа Хүйтэн төмөртэй холбогдох болж Хүссэн хүсээгүй барьсан зүйлс Хүхэр хүдэр агуулах болж Баян хоосны ялгаа Базаахгүй төмрөөр хэмжээтэй Боссон суусан газарт ч Бас л төмөр хайраастай Эрдэмтэн шинжээч бүхэн Энэ л төмрийг судлаатай Энгүй хурдан хүлэг бүтээж Эндээс одоцгоох зүүдтэй Болд хүдрийн араас Босон харайн тэмцэлдэнэ Дугуйтай дугуугүй тэвш хийж Дундхан мэдлэгтний харааг таглана Төмрийн шидийг гаргах гэж Түм бумаараа хөлс шавхана Төрх үхэхийг үл анзааран Техник технологи анхаараастай Илд бамбай харших мэт Эв хавгүй үгээр Эгэл дотно төрөгсдөө ч Эмзэглүүлж зэвтүүлэх нь сонстоно Эв эеийг төмрөөр биш Энэрэл хайраар холбомоор Энх мэндийн амьдрал нь Эгэл сэтгэлтэй хамаатмаар Энгийн ардын минь зүрхэнд зэв сэв бүү суугаасай Эрэл сурал оюунаа үнэн мэдлэгт хандуулаасай Элэг зүрхний хэлбэлзлээ эгшиг яруу болгоосой Ихэс дээдсийн сургаалаа эрхэмлэн дээдлэн хүртээсэй 2009 12 31. Солонгос улс Сөүл хот. Сумъяжавын Мөнхсайхан.