Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 3 4
Users Today : 52
Users Yesterday : 99
Total Users : 57534
Views Today : 59
Views Yesterday : 112
Spread the loveЮдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд  ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн  бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг.  Материаллаг ертөнцийн хүлээснээс  чөлөөлөгдөн ангижрахыг  хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь нойрсож
Spread the love1973 оны арван хоёр сарын 3. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор В.Г.Вольф-Ротткей болон бусад шавь нар дагалдан явна. Гариг хоорондын хийн үүсэл Д-р Сингх: Эрдэмтэд, Дэлхий нь тодорхой шатанд хийн төлөвт орчинд хөвж байдаг тоосонцруудын ширхгээс тогтдог гэж ярьдаг. Дараа нь цаг хугацааны аясаар ээнхүү коллоид нэгдэл хуримтлагдан бөөгнөрч, Дэлхий ертөнц үүссэн гэдэг. Шрила Прабхупада: Магадгүй юм. Гэвч хий хаанаас бий болсон байх вэ? Д-р Сингх: Тэр зүгээр л оршин байсан гэж ярьдаг! Шрила Прабхупада: Кришна “Бхагавад-гита”-д /7.4/ өгүүлэхдээ: бхумир апо анало вайух кхам мано буддхир эва ча аханкара итийам ме бхинна пракритир аштадха “Шороо, ус, гал, огторгуй, хий, ухаан, оюун ухаан, хуурмаг би – энэ найман махбодь нь Миний тусгай эрчмийг бүрдүүлдэг” гэжээ. Кришна энд, Тэрээр вайу(хий)-н хийн эх үүсвэр хэмээн тайлбарлажээ. Вайугаас кхам(огторгуй) нарийн, огторгуйгаас ухаан нарийн, ухаанаас оюун ухаан нарийн, оюун ухаанаас хуурмаг би нарийн, хуурмаг би-гээс сүнс нарийн. Гэвч эрдэмтэд үүнийг мэддэггүй. Тэд бүдүүн барагхан илрэл тодролыг л танин ойлгодог.
Spread the loveДоор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан (Нэгдүгээр хэсэг)   Вриндаванагийн зургаан Госвамид  өргөсөн залбирал нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау   “Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны  мөнхийн зарчмуудыг тогтоох гэж  бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний  алдар цуу нь  бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.” Өмнөх үг               “Чин бишрэлийн рашаан” бол  Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр  бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг. Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм  хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч  тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг
Spread the love1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх
Scroll to Top