Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 5 2 9
Users Today : 47
Users Yesterday : 99
Total Users : 57529
Views Today : 54
Views Yesterday : 112
Spread the love1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.  “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?   Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама, Вишну,
Spread the love Упакхьяне Упадеша буюу  Сургамжит түүхүүд   Өнөөдрөөс эхлээд бид танд бүхэнд Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын номын багш Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд номыг цувралаар хүргэж байна. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакур нь тухайн үедээ майавадийн гүн ухаанд бузартсан Энэтхэг оронд вайшнавын гүн ухааныг маш зоримог, эрч хүчтэйгээр, байх ёстой тэр л байдлаар нь номлож байсан юм. Тийм ч учраас түүнийг Симха-Гуру буюу үгчилвэл Арслан-Гуру гэж нэрлэж байсан билээ. Геометрийн хичээл        Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэрээр их л ядарч зүдрэн байж ганц хүүгээ өсгөж байв. Түүнд түших тулах, найдах өөр хэн нэгэн байхгүй байсны дээр түүний цор ганц найдвар, горьдлого байсан болохоор тэр эмэгтэй хүүдээ багш хөлсөлж авжээ. Хичээлийнх нь төлбөр мөнгийг төлөхийн тулд тэрээр зээл авах ч хэрэг  гарав.     Цаг хугацаа өнгөрсөөр, жаалхүү долдугаар ангиа хүртэл амжилттай сурав. Нэгэн удаа геомтерийн хичээлийг англи хэл дээр орж байсан ба багш бодлогын өгөгдлийг сонсогдохоор уншиж
Spread the loveЧин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ.  Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын тоонд
Spread the love“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011  индексээр захиалан уншаарай.
Scroll to Top