Spread the loveҮнэн хэрэгтээ Кришна Ухамсрын Хөдөлгөөн бол материаллаг ертөнцийн бүхий л өвчлөлүүдээс ангижрах цор ганц эм юм. Хамаг бүх асуудал хүмүүс Бурханыг мартсанд оршино. Үүнд шинэ зүйл юу ч үгүй. Учир нь бидний материаллаг оршихуйн шалтгаан бид Бурхантай холбоотой өөрсдийн холбоо харилцааг мартсанд оршино. Чайтанья Махапрабху Эзэн, энэ цаг үеийн сүнснүүдэд онцгой нигүүлсэл хандуулж, унасан сүнснүүдийг уриалан дуудсан. Тэдэнд экпресс-арга, түргэвчилсэн арга болох харе кришна мантраг дуулах аргыг өргөн барьсан. Энэхүү сүнслэг авиа чичиргээг үргэлжлүүлэн давтан унших нь материаллаг ухаан(сэтгэлээс) бүхий л бохирдлыг арилган цэвэрлэдэг. Материаллаг ухаан буюу сэтгэлийн бохирдол нь мунхгийн болон шуналын шинж чанарууд юм. Ариусах процессын явцад, тэр ч байтугай тэрээр төгс төгөлдөр болоогүй байсан ч буяны (цэвэр ариуны) шинж чанар нь мунхгийн болон шуналын шинж чанаруудыг давамгайлж эхлэх болно. Энэ нь, шуналт хүсэл, хомхой сувдаг хүслийн нөлөөлөл сулрана гэсэн үг юм. Тэр цагт хүн Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүй дээр төвлөрч чадна. Хүн буяны гунад батжин, чин бишрэлийн үйлчлэл
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
2
9
8
Users Today : 79
Users Yesterday : 80
Total Users : 57298
Views Today : 96
Views Yesterday : 91
Spread the loveТа жапа уншаад эхлэх аваас таны практик сонсохуйд оршино. Процесс нь ийм. Дуу авианы чичирхийллийг сонссоноор зүрх ариусдаг. Бид ийн унших үйлээр хичээллэж, хичээл зүтгэл гаргаж байх аваас ухаан бодолд Дээд Эзний дүр хэлбэр, хүрээлэл, зугаа наадам илрэн бий болох боломжтой. Үүний зэрэгцээ та дуу авиан дээр бүрэн төвлөрөх хэрэгтэй. Ийм учраас, чин бишрэлтнүүд, тогтворгүй ухаан бодлыг яах вэ хэмээн асуухад Шрила Прабхупада, “Зүгээр л сонс, хэцүү нь юу байна?” гэж хариулсан байдаг. Гэхдээ үүнийг ухамсарлах хүртэл маш их цаг хугацаа шаардлагатай. Яагаад гэвэл ухаан бодлыг дуу авианы чичиргээн дээр зүгээр л төвлөрүүлнэ гэдэг нь тун хэцүү зүйл. Ухаан бодлын мөн чанар нь хэрэн тэнүүчлэх. Тиймээс түүнийг барин авч, буцаан сонсохуй дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Ариун Нэр нь Кришнагаас ялгаагүй! Энэхүү нэрэнд бүх зүйл оршдог. Тэр бол Кришна Өөрөө. Түүнээс ялгаатай зүйл үгүй. Тусгайлсан өөр хүчин чармайлт гаргах хэрэггүй. Учир нь бүх зүйл ариун нэрэнд оршдог. Бүхий л зүйл ариун нэрийн дотор оршин