Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 6 5 4
Users Today : 117
Users Yesterday : 119
Total Users : 54654
Views Today : 124
Views Yesterday : 160
Spread the love Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ.   Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн
Spread the loveГ ита судрыг уншаарай Г энэтийн нээлтүүд олон шүү О рог саарал хорвоогийн О лон учгийг танина шүү В аар хэврэг орчлондоо, В ант эзэн хаан гэж И лбийн хуурмаг эрчимд И ш мухаргүй залилагдаж Н асаа хэмжээтэйг мартаж Н аргиж цэнгэж яваа Д утуухан мэдлэг олоод Д ундуурхан сэтгэлтэй яваа А х дүүс та нар минь А мжиж түүнийг судлаарай ! /ГОВИНДА/ Завхан Улиастай 2007-12 сар Балабхадра дас
Spread the love Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? Үрийнхээ зулайг үнэрлээд ч Өндөр сэнтийд залраад ч Өдөн хөнжилд шургаад ч Үнэн жаргалыг амсдаг уу? Түмэн үйлийг үйлдэвч Үнэн хүсэл нь ханадаггүй Төгс бус мэдрэхүйгээр Төгс төгөлдрийг таних уу? Хажуу айлын нохой идүүр сав юундаа Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна. Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм. Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм. Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул Бишээ энэ бүхэн аз жаргал биш Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал”
Spread the love Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур Бид Бурхан гэж битгий бусдыг хуур Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс Энэ
Spread the love Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг Атаархуу нэгэн хүн байжээ Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч Өргөл тахилга өргөдөг байжээ Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж Ид шидээр илэрч харагджээ Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах Ерөөл адислалаа хайрлав гэнээ. Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах Хүссэн адислалыг нь соёрхов гэнээ Санасан болгоноо надаас гуйгтун Саадгүй би биелүүлж өгнө Өдөр шөнийн аль ч цагт Үтэр түргэн биелэнэ гэвээ Харин нэг болзол тавив Хачин жигтэй нөхцөл байв Хүссэн бүхэн нь хоёроор үржигдэж Хөрш хархүүд оногдоно гэвээ Яахав, яахав тэр болно гэж Яаран сандран мань эр хариулав Сайхан цэлгэр байшинтай л болъё гэж Сандарч мэгдэн хүсэв гэнээ Хүссэн чинь тохирсноороо болог гэж Хүчтэй чөтгөр ерөөн шившив Санасан чинь саадгүй бүтэг гэж Сайхь чөтгөр адислав гэнээ Томоос том цэлгэрээс цэлгэр Тохилог байшин сүндэрлэв гэнээ Хорвоод хосгүй гоёмсог байшин Хормын дотор үзэгдэв гэнээ Хажуу айлын хархүү гэтэл Хачин гоё
Scroll to Top