Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 6 6 1
Users Today : 124
Users Yesterday : 119
Total Users : 54661
Views Today : 131
Views Yesterday : 160
Spread the loveБие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан минь булгилсан ухаан áîäîë минь амаржина Дарамт болсон ачаа-өвчин хууч минь илааршина Хамгийн чухал нь та минь Дээд Бурхан баясана Хариу болгон танд гэгээн хайраа соёрхоно
Spread the love Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт ариун номыг амны цаас болгож Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.  
Spread the love Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ Онгойдоггүй бороо олноор нь урсгана Онгоцны ослоор хотлоороо явчихна Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ Цунамийн аюул, усны үер Шил шилээ харан ар араасаа жагссан Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна Тэнэг хүүхдийг нэг алгаддаг Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг Тэрүүхэндээ хорсож шүд зуувч Тэртээ хойно хайрыг ухаардаг Ахан дүүс минь аюул айсуй Аюулын цаана ухаарал айсуй Ухаарлын цаана эвлэрэл айсуй Эвлэрэлийн цаана жаргал айсуй Шумуулын чинээ байж Арслантай тулалдаж чадах уу Судар шастир мэдэхгүй байж Номтонтой арцалдаж болох уу Бутын чинээхэн байж Бурхантай тэрсэлдэж чадах уу Өчүүхэн жаахан байж Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх
Spread the loveАлт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил Сайдын сэнтий булаалдаж ичихээ мартсан хөгжил Шашин шүтлэгээр бамбайлж хүндлэл олсон хөгжил Шаргал хувцас өмсч нэгнээ мэхэлсэн хөгжил Элдэв суваг үзүүлж цаг барсан хөгжил Эротик кино гаргаж нүүр түлсэн хөгжил Техникийн хүчинд эрдэж байгалиа бассан хөгжил Тэнгэр, лусаа мартаж биедээ эрдсэн хөгжил Амьтны мах зооглож хэлээ гялайлгасан хөгжил Ардын сургаалаа орхиж ахмадаа хялайсан хөгжил Буян нүгэл хоёрыг танихаа байсан хөгжил Бурхан, чөтгөр хоёрыг тоохоо больсон хөгжил
Spread the love Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя. 1 чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй
Scroll to Top