Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 6 4 5
Users Today : 108
Users Yesterday : 119
Total Users : 54645
Views Today : 115
Views Yesterday : 160
Spread the love Олонхи сурах бичгүүд дэлхийн түүхийг үнэн зөвөөр бичдэггүй нь нууц биш . Энэхүү өгүүллийг бид өөрсдийн нийгмийн өнгөрсөн , одоо , ирээдүйг огт өөр өнцгөөс нь харахад тус болохуйц олон янзын баримтууд , шинжлэх ухааны материалууд дээр тулгуурлан бичсэн билээ . Эхэндээ энэ өгүүлэл маань зарим хүмүүст үл итгэх сэтгэгдэл төрүүлэх , бүр зэвүүцэх сэтгэгдэл төрүүлэх магадгүй ч таныг яаран дүгнэлт хийхгүй байх хэмээн найдна. 1999 онд АНУ-ын Канзас мужийн сургуулийн боловсролын комиссынхны дунд нэгэн томоохон маргаан дэгджээ . Комиссын удирдлагын зүгээс Дарвины хувьслын онолын тухай уламжлалт шалгалтыг авахаа болих талаар санал хураалт явуулсан байна . Энэ нь тэрхүү онолыг хэн ч баталж нотлоогүй гэдгээс үүдэлтэй аж . Ингээд Канзасын сургуулиуд чухам ямар онол заахаа бие даан шийдэхээр болжээ. Энэ шийдвэр нь АНУ-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд манай гаригийн олон хүмүүсийн анхаарлыг татах зүй ёсны сэдэв болсон байна . Канадын үндэсний музейн антропологич ( хүн судлаач )Томас Ли Шегайанандагаас ( Канадын
Spread the love Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали.   – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд
Spread the love  Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага   Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ? Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг. Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн
Spread the loveГоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм.  Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу? Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм. Махатма Ганди үнэнийг
Spread the loveСатсварупа Даса Госвами Соёл иргэншил үүсэн бий болсон цагаас хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй зохисгүй харьцаж байна. Өөрсдийгөө энэ дэлхийн эздэд тооцож, ямар нэгэн хорио цээргүй, өөрсдийн мэдрэхүйд таашаал эдлүүлэхийн төлөө ирээдүйд юу үлдэх тухай бодолгүй байгалын баялгыг ашигладаг. Ан амьтад мөхөж, гол мөрд ширгэж, агаар бохирдол өдөр ирэх тусам ихсэж байна. Энэ зөвхөн хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотой.             Шри Ишопанишадад хүнийг байгальтай хэрхэн харилцах талаар сургасан байдаг. “Амьд болон амьд бус бүх зүйлс орчлон ертөнцийг хянагч Бурханы өмч. Иймээс хүн бүр өөрийн хэрэгцээсээ илүү ихийг авахгүй байж хэнд харьялагддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. ”. Энэ философи нь зөвхөн хувь хүн төдийгүй засгийн газарт ч хамаарна. Шрила Прабхупада нэг шүлэгт  хийсэн тайлбартаа  хэрвээ улс орон байгалийн нөөцийг зохист хэмжээнээс илүү хэрэглэж ,  бүхий л нөөц Бүхний Дээд Бурханд харьяалагддаг гэдгийг үл хэрэгсэх аваас дэлхийд энх тайван оршин тогтнохгүй энэ нь яг л хулгай хийхтэй адил  агаад байгалийн хуулиар шийтгэгдэх болно  гэсэн байдаг. Энэ шийтгэл нь асар хүнд цөмийн
Scroll to Top