Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 0 2
Users Today : 84
Users Yesterday : 96
Total Users : 54502
Views Today : 111
Views Yesterday : 99
Spread the loveЙога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ
Spread the loveХүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч  эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай  бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг. Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа
Spread the loveХүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна. Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно. Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн
Spread the loveНэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг. Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд
Spread the loveХүн эс ухаалаг аваас тэрээр Кришнад үл бууж өгдөг. Тиймээс ч Чайтанья-чаритамритад, кришна йеи бхаже сей бада чатура хэмээн өгүүлсэн. Чатура гэдэг нь маш ухаалаг гэсэн утгатай. Нийгэм дэхь тэргүүн зэргийн оюун ухаант хүмүүс нь Кришна ухамсрыг хүлээн авч чаддаг. Харин хоёрдугаар зэргийнхэн биш. Гуравдугаар зэргийнхний тухай бүр юу ч ярилтгүй. Гуравдугаар зэргийн хүмүүс нь карми нар юм. Хоёрдугаар зэргийн хүмүүс нь гүн ухаантнууд юм. Нэг дүгээр зэргийнхэн нь чин бишрэлтнүүд юм. Тиймээс ч Нарада ийн айлдсан байдаг: на шобхате гьянам алам нира жанама кутах пунах шашвад абхадрам ишваре на чарпитам карма… (ШБ 1.5.12) Карми нарын талаар юу ч ярих билээ ? Тэдний бүхий л амьдрал нь абхадра. Абхадра гэдэг нь жигшмээр гэсэн утгатай. Мөнгө олоод ирэхээрээ би улам л илүү их мөнгө олох гэж хүснэ. Сая сая долларыг. Тэгээд л би төлөвлөгөө зохионо. Хар зах руу явна. Ийм, тийм олон янзын үйлийг хийнэ. Хэрэв тэгээд би мөнгө олох аваас аваас мөнгөө
Scroll to Top