Spread the loveШачисута Прабху бол 1980аад оны дунд үес, Кришна ухамсрын гүн ухааныг номлон түгээснийхээ төлөө сэтгэц мэдрэлийн эмнэлэг, шорон, хорих лагерьт хоригдож байсан чин бишрэлтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Армяны вайшнавууд онцгой хүнд хэцүү нөхцлүүдийг туулж ирсэн түүхтэй. Байцаалтын үеэр тэднийг зодож нүдэн, тамлан зовоодог байж. Камерт хорьж орхиод, тэднийг яаж ийгээд л сэтгэл зоригийг нь мохоохыг хичээдэг байж. Вайшнавууд нь тун хатуу дэг жаягтай цагаан хоолтнууд болохыг мэдээд шоронгийн удирдлага тэдэнд жилийн дараа гэхэд тэдний зөрүүд зан засарч, сэтгэл зориг нь мохох биз гээд “хамгийн муу муухай” хоол хүнсийг өгдөг байж. Шачисута хоёр жилийн турш зөвхөн хар талхаар голоо зогоодож байсан ажээ. Учир нь тэдэн дээр ар гэрээс нь эргэлт оруулахыг хатуу хориглодог байсан байна. 1987 оны өвөл онцгой хүнд хүнд өвөл байлаа. Шачисута өөрийн хоригдох хугацааг, Оренбургийн мужийн Чашкан Соль-Илецкийн районд өнгөрөөсөн аж. Тэр өвөл тэнд хасах дөч, түүнээс ч давж хүйтэрсэн байна. Шоронгийн муу хоолноос болж ядарч туйлдсан чин бишрэлтний бие
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
0
8
Users Today : 90
Users Yesterday : 96
Total Users : 54508
Views Today : 117
Views Yesterday : 99
Spread the loveТа, гэр бүл дотроо, ажил дээрээ, найз нөхөдтэйгээ аятайхан харилцаа тогтоочихоогүй атлаа аз жаргалтай, амжилттай яваа хүнийг төсөөлж чадах уу? Үгүй, энэ нь боломжгүй. Танд аварга том орчин үеийн гоёмсог гэр орон, таван ширхэг машин, хамгийн шилдэг хувцас эдлэл, диваажинд байгаа мэт хоол унд байлаа гэе. Гэхдээ та хүн амьтангүй эзгүй арал дээр ганцаараа хаягдана. Үүнийг та хүлээн зөвшөөрч чадах уу? Яах л бол доо… Олон хүмүүс бусадтай харьцаж чаддагүйнхээ улмаас, бусадтай харьцах харьцааг номер нэг гэж тооцдоггүйн улмаас, олон хүн бужигнасан хотод амьдардаг, олон олон тооны нийгмийн хүрээлэл харилцаатай ч үүний зэрэгцээ өөрийгөө бүрэн ганцаардмал мэтээр мэдэрдэг… Түүнээс гадна, бидний хүлээн авах эсвэл бусдад учруулах хамгийн хүчтэй өвдөлтүүдийн нэг бол харилцаанаас ирэх өвдөлт юм. Ялангуяа ойр дотны хүмүүсийн зүгээс. Хүнийг үгээр алж болно гэж Будда дэмий ч нэг хэлээгүй. Ойр дотны хүний хэлсэн гомдоох үг шиг шархлуулдаг зүйл үгүй. Заримдаа зүгээр л нэг харц эсвэл хоолойны өнгө л айхтар ихээр шархлуулдаг.
Spread the loveТэгэхээр та “майи асакта-манах” буюу “Ухаан тань Над дээр уягдан татагдаг” хэмээн Кришнагийн өгүүлсэн дээд түвшний тэр йогоор хичээллэх ёстой. Ухаан бол уягдал татагдлын дамжуулагч. Ерөнхийдөө бидний уягдал татагдал бодгаль зүйл рүү чиглэж байдаг: хэн нэг залуу руу эсвэл бүсгүй рүү гэх мэт. Бодгаль бусад татагдана гэдэг нь хууран мэхлэлт. Йог нь бид ухаанаа Кришна руу чиглүүлэх үеэс, байнгад Түүний тухай бодох үеэс эхлэдэг. Түүний оргил нь Кришнаг хайрлах хайрыг олох явдал юм. Жишээ нь, Вриндаван дахь Кришна болон Шримати Радхарани нарын олон гайхамшигтай хөрөг зургууд бий. Та эдгээр гайхамшигтай сайхан зургуудын тухай байнгад бодож чадах аваас та байнга самадхи буюу йогийн трансад орших болно. Юуны учир ямар нэг бодгаль бус зүйлийн талаар, ямар нэг хоосны талаар бодох гэж хичээх ёстой гэж? Хэрэв та ямар нэг хоосон зүйлийн талаар бодох гэж хичээх аваас тун удалгүй та ямар нэг гэрлийн тухай эсвэл ямар нэг өнгөний тухай бодож эхлэнэ. Ер нь санаанд тань юу
Spread the love“Бхагавад-гитад” Бурханы Дээд Бодгаль Кришна Өөрөө Өөрийнхөө тухай өгүүлсэн. Харин та, “Эдгээр үгүүд нь үнэхээр Кришнагийнх гэдэгт би яагаад итгэх ёстой гэж? Энэ номыг чинь өөр хэн нэгэн бичсэн байх боломжтой. Тэгээд Кришна айлдсан гээд л” хэмээн эсэргүүцэж болох юм. Үгүй. Учир нь ариун гэгээнтнүүд “Бхагавад-гитагийн” жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрдөг болохоор бид мөн л үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Вьясадева, Нарадагаас эхлүүлээд Раманужачарья, Мадхвачарья, Вишну Свами, Чайтанья Эзэн гэх мэт бурханлаг сурган номлогчид бүгд “Бхагавад-гитагийн” бат ноттойг хүлээн зөвшөөрцгөөж байсан: “Тиймээ, үүнийг Дээд Бурхан Кришна Өөрөө айлдсан” хэмээн. Энэ бол “Бхагавад-гитагийн” жинхэнэ гэдгийн баталгаа. Ариун гэгээнтэн садху нар нь “Бхагавад-гитаг” ариун бичээс хэмээн хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ нь үнэхээр тийм л гэсэн үг. Энэ бол шалгуур. Энэ бол эрүүл сэтгэлгээний асуудал. Хэрэв хуульчид тодорхой ямар нэг номыг хуулийн эмхэтгэл хэмээн хүлээн зөвшөөрч буй аваас энэ нь үнэхээр тийм гэсэн үг хэмээн ойлгох хэрэгтэй. Харин, “Энэ ном чинь хууль эрх зүйн хүчийг агуулсан
Spread the loveХэрэв эмэгтэй хүн эр нөхөртэйгөө зөрчилдөж эхлэх буюу бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх эсвэл хамгийн муухан нь, гэрийн эзэн нь хэн болохыг батлах гэж оролдож эхлэх аваас тэрээр өөрийн тэрхүү зан байдлаараа нөхрийнхөө хуурамч би буюу араатан авирыг сэрээж орхидог. Эр нөхөр энэ тохиолдолд хичнээн хүслээ ч өөрийгөө ухаалгаар авч явж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд эрчүүдийн тийм зан байдал бүрэн дүүрэн зөв юм. Яагаад гэвэл гэр бүлдээ ноёлох байр сууриа хадгалах нь түүний үүрэг учраас. Хэрэв эр хүн гэр бүл дотроо ноёлох байр суурь бүхийгээр өөрийгөө авч явахыг хүсэхгүй байх аваас өөр дээрээ хариуцлагыг үүрэхийг үл хүсэх аваас түүнийг хэн ч хэзээ ч үл хүндлэнэ. Тэр ч байтугай тэрээр маш сайн хүн, маш ухаантай хүн, маш санаа тавимтгай нэгэн байлаа ч. Ийм учраас ямар нэг зүйлийг шийдэхийг оролдохоосоо өмнө тэр эрэгтэй бүгд түүнийг сонсох тэр байр сууринд хүрэх ёстой. Харин ямар аргаар, энэ нь ямархуу харагдаж байгаа гэдэг нь чухал биш. Эс тэгвэл