Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 9 6
Users Today : 78
Users Yesterday : 96
Total Users : 54496
Views Today : 104
Views Yesterday : 99
Spread the loveВедийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог. Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх
Spread the loveХэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар  залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан. Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир
Spread the loveВедийн зурхайч Рами Блектийн зөвлөдөг шилдэг аргуудын нэг нь дараахь үгийг өдөрт 10 минут давтан хэлэх явдал байдаг. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. Энэхүү үгийг та дэвтэр дээр бичиж болох ба мөн өглөө дөнгөж сэрмэгцээ нүдээ нээлгүйгээр дээрхи үгийг өөртөө сонсогдохоор зөөлхөн дуудаарай. Энэ арга нь сэтгэл гутралаас салахад туслах ба бүхий л өдрийн турш сэтгэл зүйн эерэг төлөвтэй байхад тусладаг. Энэ үгийг хэлэхдээ та үг тус бүр дээр өргөлт авч хэлж болно. Жишээ нь, “Өдөр БҮР миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “ӨДӨР бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр МИНИЙ АМЬДРАЛ амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам САЙЖИРЧ БАЙНА”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа УЛАМ УЛАМ сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал БҮХИЙ Л ТАЛААРАА улам улам сайжирч байна”. Өөрөөр хэлбэл та хэмнэлийг
Spread the loveЖижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм. Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч
Spread the loveЧакра буюу энергийн төвүүд нь бүгд гаригуудтай холбоотой. Энэ нь Ангарагаас эхлээд (нэг дэхь төв) Бархасвадиар(сүүлийн төв) дуусдаг. Жишээ нь хосуудын нийцлийг хувиар илэрхийлж болно. 100 хувь бол энэ нь маш сайн нийцэл. 50 хувь бол нилээд хүндхэн боловч хамт амьдраад байх боломжтой нийцэл. 80 хувь бол хамт амьдрах боломжтой ба тийм ч хүнд хэцүү биш нийцэл. Харин нийцэл огтоос зохицолгүй байх аваас тийм хүмүүс нь уулздаг ч үгүй. Тэд зүгээр л соронзонгуудын хойд туйл шиг нэг нэгнийгээ түлхэж байдаг. Жишээ нь Ангарагийн нийцэмжийг авч үзье. Ангараг нь хүрдний нэг дэхь төв. Тийм хосуудын хувьд биемахбодийн нийцэл, эр эмийн харьцааны нийцэл маш сайн байдаг. Ерөнхийдөө бүх зүйл нь сайн, гайхалтай нийцтэй байдаг. Ийм хосууд нь хамтдаа байгаад байж чаддаг. Хоёрдугаар чакра буюу Сугарын нийцэмжийн авч үзье. Тэд нэг нэгнийхээ мэдрэмжийг ойлгодог. Хэн хэнийх нь Сугар хүчтэй аваас тэд нэг нэгнийхээ мэдрэхүйд ханамжтай байдлыг өгч чадна… Тэдний загвар моодны мэдрэмж, хандлага гэх мэт
Scroll to Top