Spread the loveДоор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан (Нэгдүгээр хэсэг) Вриндаванагийн зургаан Госвамид өргөсөн залбирал нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау “Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны мөнхийн зарчмуудыг тогтоох гэж бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний алдар цуу нь бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.” Өмнөх үг “Чин бишрэлийн рашаан” бол Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
4
5
Users Today : 108
Users Yesterday : 119
Total Users : 54645
Views Today : 115
Views Yesterday : 160
Spread the loveАбхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм хийдийг дэлхий даяар нээх болно” хэмээн зөгнөсөн. Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ. Тэрээр үнэхээр
Spread the love“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011 индексээр захиалан уншаарай.
Spread the loveВед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг. Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг
Spread the love сарвасья чахам хриди саннивишто маттах смритир гьянам апоханам ча ведайш ча сарвайр ахам эва ведьо веданта-крид веда-вид эва чахам сарвасья- бүх амьд оршнолуудын, ча- болон, ахам- Би, хриди- зүрхэнд, саннивиштах- оршин, маттах- Надаас, смритих- дурсамж санамж, гьянам- мэдлэг, апоханам- марталт, ча- болон, ведайх- Ведүүдийн, ча- мөн, сарвайх- бүх, ахам- Би бол , эва- гарцаагүй, ведьях- тантж мэдэх тэр зүйл, веданта-крит- Ведантаг бүтээгч, веда-вит- Ведийг мэдэгч, эва- гарцаагүй, ча- болон, ахам- Би. Би амьд оршнол бүрийн зүрхнээ залран байдаг бөгөөд ой санамж, мэдлэг болон марталт— энэ бүхэн нь Надаас гардаг. Бүх Ведийн зорилго бол Намайг таньж мэдэх. Үнэндээ, Ведантын жинхэнэ бүтээгч хийгээд бүх Ведийг хамгийн сайн мэдэгч нь бол Би бөлгөө. Бхагавад- Гита 15-15 Кришна нь “бүхнийг өөртөө татагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд Дээд Бурханы Бодгалийн мөн чанарыг илтгэсэн хамгийн гол нэр юм. Доор бид Бурханы тухай тодорхой төсөөллийг өгөхийн тулд бидний хайрт номын багш Шрила Прабхупадагийн Бурханы тухай айлдсан