Spread the loveБясалгал, гэгээрэл, танин мэдэхүйн “Алтан эриний гэгээ” 4 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа. Та манай сониныг Улаанбаатар хотын бүх цагаан хоолны газрууд болон 3, 4р хорооллын бүх сонин борлуулах цэгүүд, Бөмбөгөр, Багшийн дээд борлуулах цэгээс, бясалгалын төвүүдээс худалдан авч уншиж болно. Утас: 99786426 98657256 99721212 Э.майл хаяг: bhadra_mon@yahoo.com
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
5
2
Users Today : 115
Users Yesterday : 119
Total Users : 54652
Views Today : 122
Views Yesterday : 160
Spread the loveБхактивинода Тхакурын бүхий л амьдрал Бурханы Дээд Бодгаль Шри Кришнад үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн байлаа. Дэлхий нийтэд түүний үйл нь ямархан сайн сайхныг авчирсныг Шри Чайтаньягийн аугаа үйл, зургаан Госвамийн үйлтэй адилтган ойлгож болно. Түүний бурханлаг үйл хийгээд бурханлаг судар номууд нь оюун ухааант, боловсрол бүхий хүмүүст томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Бурхан Чайтаньягийн номлол хийгээд эгэлгүй сургаалд нь итгэх итгэлийг бий болгосон юм. Зуун жилийн цаадтай эргэн өнгийж харахуйд бид Чайтанья Махапрабхугийн цэвэр ариун, гүн гүнзгий, аугаа бурханлаг гүн ухаанаас эхлэлтэй вайшнавын шашин тэр үед ямаршуу уналтын байдалд орсон байсныг гайхан харах болно. Тэр ч атугай өргөн дэлгэр мэдлэг бүхий эрдэмт пандитууд Бурхан Чайтаньягийн сургаал болсон аугаа гүн ухааныг бүрэн гүйцэд танин ойлгож чадахгүй байв. Боловсрол мэдлэг муухан хүмүүсийн мунхагийн харанхуйгаас үүдэлтэй үл итгэх үзлийн улмаас вайшнавын шашин уналтанд орсон байсан бөгөөд нийтийн мөнгөн дээр амьдардаг гуйлгачдын халхавч мэтээр тооцогддог байлаа. Гэвч Бурханыг хайрлах хайрандаа хөтлөгдсөн Бхактивинода Тхакур Вед, Упанишад, Пуран, “Бхагаватам”-ын хуудаснаа далдлагдсан гүн
Spread the love Бидний хайрт номын багш Шрила Бхактивайбхава Свами 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй нас болон залуу насаа Германы Гамбург хотноо өнгөрөөсөн байна. Гамбург нь 60-аад оны сүүлчээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэг/ИСККОН/-ийн Герман дахь цорын ганц сүм нээгдэж байсан анхны хот юм. Тэнд л анх тэрээр чин бишрэлтэнгүүдтэй учирч байжээ. Тэдний хэн нэг нь гудамжинд түүнд Шрила Прабхупадагийн лекц бүхий(тэр үед герман хэл дээр номууд хараахан хэвлэгдэн гараагүй байв) хуудсыг өгсөн байна. Лекцэнд варнашрама-дхармын талаар үл ойлгогдох ямар нэгэн зүйл өгүүлсэн байлаа. Тэр хуудас нь янз бүрийн санскрит нэр томъёогоор дүүрэн байсан ба түүн доторхи нэг мөр түүнийг гүн цочролд оруулжээ. Шрила Прабхупада лекцийнхээ төгсгөлд: “Кришнагийн ухамсар нь бидний бүхий л ахуйг ариусгах тийм гайхамшигтай зүйл юм” гэсэн байв. Хожим хойно Бхактивайбхава Свами энэ тухайгаа, тэр үед мянган жил бүгчимдэн бачуурч байгаад арай гэж агаар амьсгалсантай адил байлаа гэсэн байдаг. 1970 оны хавар нэгэн хиппийн бүлгэмийн
Spread the loveabhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй. Чингэснээр тэрвээр Шрила Прабхупадагийн номын багш болсон бөгөөд арван нэгэн жилийн дараа тэр залуу хөвүүн шавийн ёсны сахилыг хүртсэн байнам. Анхныхаа уулзалтын үеэс л Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур гуай, Шрила Прабхупадыг ведийн мэдлэг ухааныг англи хэл дээр дэлгэрүүлэхийг гуйн болгоожээ. Дараагийн улиран одсон он жилүүдэд, Шрила Прабхупада Гаудийа Матхын ажилд бишгүй туслан мөн “Бхагавад-Гита”-д зоиулсан тайлбар бичиж, 1944 онд хоёр долоо хоногт нэг удаа гардаг “Бэк ту Годхед”/ “Бурхан зүг буцахуй”/ гэсэн нэртэй сэтгүүлийг англи хэл дээр гаргаж эхэлсэн байна. Орчин үед түүний шавь нар эл сэтгүүлийг гуч гаруй хэл дээр хэвлэн
Spread the love Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна. Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ. Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа. ХУУРМАГ ОРЧЛОН