Spread the love“ Аугаа мэргэн өгүүлсэн нь: – Ай хаантан минь ээ, хорин найман ширхэг тамын гаригс нь Орчлонгийн далайн дээр, өвөг дээдсүүдийн гариг болон Дэлхийн доор манай орчлонгийн өмнөд хэсэгт оршдог. Тэдгээр нь хэрхэн харагддаг, нэг нэгнээсээ юугаараа ялгаатай байдаг тухайд би чамд товч өгүүлсү. Эдгээр гаригс бүр нь нүгэлтнүүдийг цээрлүүлэх газар орон юм”. “Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлэг, 3-6-р шүлэг Болсон түүх Энэхүү түүхийн надад миний танил кришнаит/Кришнагийн чин бишрэлтэн/ Дхумракша дас ярисан билээ. – Чи сэтгүүлч хүн. Оролдоод үз. Амжилт олох ч юм билүү. – Харин миний овгийг бүү дурдаарай. Энэ ертөнцийн хувьд би аль эрт “нүд анисан” хүн. Тэрээр энэ түүхээ маш их сэтгэл хөдөлтэйгээр ярив. Миний хувьд ердөө л хэдхэн сул үгүүдийг нь авч, түүний яриа хүүрнэлтэй их бага ямар нэг хэмжээгээр таарч байсан багахан ишлэлүүдийг нэмснээс өөр зүйлгүй. Би дуугүй өнгөрөх ямар ч эрхгүй хүн. Таван жилийн өмнө эмнэлгээс гараад би үзсэн харсан бүхнээ эмч нар, төрөл төрөгсөд,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
6
8
Users Today : 4
Users Yesterday : 127
Total Users : 54668
Views Today : 4
Views Yesterday : 135
Spread the love Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ. “ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74. Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд: Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм. Бурханы
Spread the love“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. f(Correct) Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид
Spread the loveБхагавад Гитад Бурхан, чин бишрэлийн йога, бхакти-йогын тухай тодорхойлон эцэст нь айлдсан нь: “Чи юу ч хийж байсан, юу ч идэж байсан, юу ч өргөж эсвэл өглөг болгож байсан, мөн ямар ч тэвчил огоорол үйлдэж байсан, ай Кунтийн хүү минь ээ, Надад л өргөл болгон үйлдэж байх ёстой.” (Б.-г,9.27). Тэрээр мөн тэнд, хүн, эхлээд Түүнд өргөсөн тэр зүйлийг л хүртэж идэж ёстой гэж айлдсан билээ. Иймд, Кришнад зоог өргөх нь бхакти-йогын системийн салшгүй нэгэн хэсэг байдаг. Бурхан мөн өөрийн таалан болгоодог өргөлийн тухай тодорхойлон: “Надад навч, цэцэг, жимс эсвэл бага зэргийн ус ч гэсэн хайр, чин бишрэлтэйгээр өргөх аваас, Би энэхүү өргөлийг таалан болгоох болно.”(Б.-г, 3.26) гэж айлдсан байдаг. Кришна энэхүү тоочин айлдсан зүйлдээ зориуд, мах, загас болон өндгийг оруулаагүй учраас түүний чин бишрэлтэнгүүд Түүнд энэ мэт хоол хүнсийг өргөдөггүй билээ. Чин бишрэлтэнгүүд нь Кришнаг хайрлах хайрын улмаас Түүнд зөвхөн хамгийн сайн, хамгийн ариун идээ, зоогийг л өргөдөг. Нядалгааны газарт мартагдаад ялзарч
Spread the love Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр