Spread the love Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
7
5
Users Today : 11
Users Yesterday : 127
Total Users : 54675
Views Today : 16
Views Yesterday : 135
Spread the love Сута Госвами өгүүлсэн нь: Юдхиштрхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж зөв баримталдаг вэ? Энэ тухай Та надад айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна айлдсан нь: Ай Пандава минь ээ, өндөр жилийн илүү сарын алдаршуулан магтвал зохилтой экадашийг Падмини гэж нэрлэдэг. Тэр бол маш өршөөл ивээлтэй өдөр билээ. Түүнийг итгэлтэй болоод шийдвэр төгс баримтлан байгаа зол завшаантай сүнснүүд Миний оронд эргэн ирдэг. Нүглийг устганзайлуулах энэхүү экадашийн үйлчлэл нөлөөлөл нь Миний аугаа хүчтэй зүйрлэхүйц. Тэр ч бүү хэл дөрвөн тэргүүнтэй Брахма бурхан хүртэл энэ экадашийг зохих ёсоор нь алдаршуулж чаддаггүй билээ. Бадамлянхуа мэлмийт Бурхан Кришнын таалалд Юдхиштхира хааны асуулт маш их нийцсэн бөгөөд түүнд хандан дараахь таатай сайхан хариуг айлдсан: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сайн сонс, аугаа гэгээнтнүүд хүртэл ховорхон баримталдаг Падмини экадаши дахь мацгийн дэглэм журам, ёс заншлын талаар Би чамд айлдъя. Экадашийн
Spread the loveЮдхиштхира Махаража асуусан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Ай бүх орчлонгуудын эзэн минь ээ, түүнийг ямар байдлаар баримтлан өнгөрүүлэх ёстой вэ? Та энэ бүгдийн талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, алдаршуулбал зохилтой энэхүү өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ өдөр нь амьдралын баяр баясгаланг хийгээд үхэл төрөлтийн хүрднээс бүрмөсөн ангижрахуйн адислалыг хайрлан хүртээдэг. Түүнийг Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашитай адил төстэйгээр баримталдаг. Энэ экадашид бүх амьд оршнолуудын дээд нь болох Надад аугаа их хайр болоод чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Би чамд одоо, Кампилья хотноо аугаа их мэргэдээс сонссон нэгэн сайхан түүхийг айлдан соёрхоё. Урьдын нэгэн цагт Кампильяд Сумедха гэдэг нэртэй нэгэн эрхэм сайн брахман цэвэр ариун бөгөөд нөхөртөө өөрийгөө бүрнээ зориулсан эхнэр Павитрагийн хамт амьдардаг байжээ. Өнгөрсөн амьдралууддаа үйлдсэн нүглүүдээсээ болж Сумедха мөнгө ч үгүй, будаа
Spread the love Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн энэ материаллаг ертөнц дэх өөрийн оршнолоо төгсгөл болгонгоо Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас ямар ач тустай байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний талаар надад айлдан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу? Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, чи маш их өршөөл ивээлтэй сайхан асуулт асуулаа. Энэ нь чамд алдар хүндийг авчрах болно. Би чамд урд нь, Маргаширша сарын харанхуй хагаст тохиодог үнэлж баршгүй ач тустай Утпанна маха-двадашийн1 буюу Мура демоныг хөнөөхөөр Экадаши деви Миний биеэс илэрч тодрон гарсан, гурван ертөнц дэх амьд болоод амьд бус бүхэнд