Spread the loveЮдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт үйлүүдийнхээ бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг. Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй хийгээд үнэнч шудрага, алдар цуутай Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан. Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
7
5
Users Today : 11
Users Yesterday : 127
Total Users : 54675
Views Today : 16
Views Yesterday : 135
Spread the love Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг. Материаллаг ертөнцийн хүлээснээс чөлөөлөгдөн ангижрахыг хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн мацгийг барингаа вайшнав буюу чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурханд Түүний бадамлянхуа цэцгийн дэлбээ мэт мэлмийт оодой- Ваманадева дүрд хайр чин бишрэлтэйгээр мөргөх ёстой. Энэ экадаши нь
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг. Сатья югад, Индрасена нэртэй нэгэн хаан амьдардаг байсан ба тэрээр бүх дайснуудаа ялан дийлсэн тийм хүчирхэг нэгэн байлаа. Түүний улс гүрнийг Махишмати-пури гэдэг байв. Маш их бишрэл шүтлэгтэй байсан учир Индрасена хаан өөрийн албат иргэддээ зохих ёсоор анхаарал халамж, санаа тавьдаг байв. Иймээс ч тэр маш их алт, үр тариа болон хөвгүүд, ач нартай байлаа. Тэр бол Шри Вишнугийн аугаа чин бишрэлтэн байлаа. Тэр Миний нэр алдрыг магтан
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама,
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон