Spread the loveХэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши өгүүлсэн билээ. Мандхата хаан мэргэнд хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, бүх хүмүүсийн сайн сайхан, болоод ач тусын төлөө Чайтра сарын харанхуй хагаст тохиодог экадашийг нэрлэж, түүнийг яаж баримталдаг талаар тайлбарлаж өгнө үү. Мөн тэрчлэн энэхүү экадашийг баримталсны ач тусыг тодорхойлон өгүүлнэ
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
8
6
Users Today : 22
Users Yesterday : 127
Total Users : 54686
Views Today : 27
Views Yesterday : 135
Spread the loveХэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө. Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу.
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог. Энэ экадашийг баримталж байгаа хэн бүхэнд тэр энэ амьдралд нь материаллаг жаргал цэнгэлийг, харин үхсэний нь дараа ангижралыг хүртээдэг. Тэр бүхий л нүглийг арилган зайлуулж, хүнийг шинээр дахин төрөх зовлонгоос ангижруулдаг. Мандхата хаан энэ экадашийг зөв баримталснаар ангижралд хүрсэн. Мөн өөр олон хаад түүнийг баримталснаар ач тусыг нь хүртсэн билээ.
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно. Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна болон ашрамын оноогдсон үүргийг