Spread the loveКришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. 3. Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. 4. Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А) гадаад үйл, алба зүтгэлдээ Б) дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. 5. Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх. 6. Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах. 7. А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах. 8. Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах. 9. А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
6
4
Users Today : 127
Users Yesterday : 119
Total Users : 54664
Views Today : 135
Views Yesterday : 160
Spread the loveСүнсний тухай эрдэм ухаан. Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг. Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг. Жинхэнэ “Би” бол бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” … гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг
Spread the loveШрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна. Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ. 1995 онд Европын өнцөг булан бүрт байсан чин бишрэлтэнгүүдийн бүлэг ИСККОН-ий заах аргыг нэг жишигт оруулах тухай хэлэлцэхээр уулзалт хийцгээв. Тэд Шрила Прабхупадагийн номнуудын агуулгуудыг жагсааж, тэдгээрийг дэс дараалалд оруулан цэгцэлж, хичээлүүдийн төлөвлөгөө болгон хувааж, багш нарын гарын авлагуудад хавсаргасан байна. Үүний үр дүнд Европ болон
Spread the loveМаха-прасадын хүчин чадлын тухай Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: – Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: – Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. – Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч
Spread the loveХэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний