Spread the loveГоо сайхан бол ертөнцийн хамгийн дур булаам зүйл юм. Орчлон дээр хүн бүр л ямар нэг сайхан зүйлд өөрийн мэдэлгүй татагддаг. Харамсалтай нь энэ ертөнц дээрх бүхий л гоо сайхан худал хуурмаг бөгөөд түр зуурынх байдаг. Тэр нь ганцхан мөчид үзэгдээд л дараагийн мөчид замхран арилна. Яг л үүлэн чөлөөний наран шиг. Иймээс ч гоо сайханд үнэн байдаггүй. Тэгэхээр эндээс нэг асуулт урган гарна. “Үнэн гоо сайхан хоёр нийцдэг үү?” гэж. Зарим нь үнэн бол тийм ч сайхан байдаггүй гэдэг. Тэр ч үнэн л дээ. Үнэн юм үргэлж гашуун байдаг. Үнэн гоо сайхан хоёр нэг цагт, нэг дор хамт байж чадах уу? Танд нэг зүйлийг хэлэхэд хамгийн зөв үнэмлэхүй үнэн үргэлж хамгийн сайхан байдаг. Үнэн хамгийн сайхан зүйл байдаг учраас хүн бүрийг татдаг. Тэр бүү хэл үнэн өөрөө хүртэл тэрхүү сайхандаа татагддаг. Үнэний тэр гоо сайханд татагдсан маш олон эрдэмтэн мэргэд, чин бишрэлтнүүд бүхнийг огоорон үнэний хойноос явж байсан юм. Махатма Ганди үнэнийг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
2
0
Users Today : 39
Users Yesterday : 117
Total Users : 54820
Views Today : 46
Views Yesterday : 132
Spread the love Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: “Ай бурхдын Бурхан Шри Кришна минь ээ, Таны алдар бадартугай. Ай орчлонгийн эзэн минь ээ, Зөвхөн Та л өндөг, чийг, үрнээс төрөх болон үр хөврөлөөс хөгжин бий болдог амьд оршнолуудын дөрвөн төрлийн эх булаг билээ. Зөвхөн Та л бүгдийн анхдагч учир шалтгаан билээ. Ай Бурхан минь ээ, иймээс Та бол бүтээгч, тогтоон баригч болоод устган сөнөөгч билээ. Бурхан минь ээ, Та өршөөн нигүүлсэгч учраас л Магха (1-2) сарын харанхуй хагаст тохиодог Шат-тила экадашийн адислал ерөөлт өдрийн талаар надад айлдсан билээ. Одоо, энэ сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг болон хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Танд маш эрхэм байдаг энэ өдөрт ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх вэ? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай
Spread the love … Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв. Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав. Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум,
Spread the love“Прартхана”-гаас) 1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар 3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там
Spread the love 1973 оны тавдугаар сарын 3. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна. Үл үзэгдэх нисэгч Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно. Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч