Spread the loveХалуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй! Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна. “Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм. Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна. Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
2
3
Users Today : 42
Users Yesterday : 117
Total Users : 54823
Views Today : 49
Views Yesterday : 132
Spread the loveМ.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр
Spread the love ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭХ БУРХАНЫ ХӨДӨЛГӨӨН ЭНЭТХЭГ БҮЖИГ – ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ ХАЙРЫН ЗАМ МӨР ЭНЭТХЭГ БҮЖИГ – ЖАРГАЛАНГ МЭДРЭХ БАХДАЛТ ЦАГ МӨЧ Эрхэм таныг Монголд анх удаа зохиогдож буй Энэтхэгийн ПАРАТАНАТЯАМ бүжгийн дугуйланд урьж байна. Энэтхэгийн соёл, урлаг, уламжлалаас танилцуулахаас гадна Дэлхийд алдартай ПАРАТАНАТЯАМ БҮЖГИЙГ заана. Урлагийн сайхныг мэдэрч, өөрийгөө дээдэлдэг хүн бүрийг урьж байна! 2008 оны 12 сарын 10-ны өдрєєс эхлэн 19 цагаас Төв гал Командын байрны Хурлын Зааланд бїжгийн дугуйлан эхлэнэ. Тєлбєр 30000 тєгрєг. Холбогдох утас: 91882304
Spread the love Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач. Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг. Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг
Spread the love Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм. Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт