Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 6 3 7
Users Today : 138
Users Yesterday : 268
Total Users : 45637
Views Today : 177
Views Yesterday : 291
Бурханд үйлчилнэ гэдэг нь бараг л залбиралтай адил. Нэгэн залуу намайг Питерт лекц уншиж байх үед над руу дөхөж ирээд өөрийн түүхээ ярьж өгсөн юм. Ажил дээр нь түүнд олон том бэрхшээлүүд байж л дээ. Тэгээд тэр залуу сүмд очжээ. Хавар цаг байж. Тэнд очоод тэр, танайд ажилламаар байна гэжээ. Гэлэнмаа ч юм уу үйлчлэгч эмэгтэй ч юмуу хэн нэг эмэгтэй түүнд цэцгийн мандалд цэцэг тарих хэрэгтэй байгаа тухай хэлжээ. Тэр залуу ч хэлсэн ёсоор нь хаа сайгүй цэцэг тарьсан байна. Тэрээр тэнд бүтэн өдөржин ажиллажээ. Энэ ажилд тэрээр өөрийн амралтын бүх өдрөө зориулжээ. Дараа нь мөнөөхь эмэгтэй түүн дээр ирж, хийсэн ажлыг нь хараад “Чиний амьдралын бүх зүйл сайхан болноо” хэмээжээ. Гэтэл үнэхээр ч хэд хоногийн дараа түүний ажил дээр байсан бүх асуудлууд нь шийдэгдсэн байна. Бурханд үйлчлэх нь ингэж л үйлчилдэг. Хэрэв хүн Бурханд үйлчлэх ямар нэг үйлчлэлийг өөр дээрээ авсан бол түүний хувь тавилан, төөрөг зурхай гээд та юу гэж л
Нэгэн эмгэн өвгөндөө хандаж, хөрш нь ер нь тун сэжигтэй, сүхийг нь хулгайлчихаж ч магад этгээд хэмээжээ. Өвгөн гэртээ ирээд шуудхан л сүхээ хайж эхлэв. Гэтэл сүх нь байдаггүй. Түлээний саравчаа бүхэлд нь нэгжив. Сүх нь байсангүй! Тэгээд гудамжинд гүйн гарлаа. Хөрш нь ирж явна гэнэ. Тэр зүгээр ч нэг ирж явсангүй: яг л сүхийг нь хулгайлсан шинжтэй харагдаж ажээ. Сүх хулгайлсан хүн шиг нүдээ анивчиж, сүхийг нь хулгайлсан юм шиг инээмсэглэх аж. Тэр ч байтугай сүхийг нь хулгайлсан юм шиг түүнтэй мэндлэв гэнэ. “Хөрш маань ямар заваан амьтан бэ?” – гэж мань эр бодов. Ингээд хорсол занал тээсээр гэртээ эргэн оров. Хажуу тийш хальтхан харвал түлээний саравчны гадна сүх нь хэвтэнэ гэнэ. Түүний сүх яг мөөн! Хэн нэг хүүхэд сүхийг нь авчихаад, буцаагаад байранд нь тавиагүй байж таарлаа. Мөнөөхь эр ч ихэд баярлав. Сэтгэл ханамжтай тэрээр хаалгаараа буцан гарлаа. Гэтэл хөрш нь сүхийг нь хулгайлаагүй юм шиг ирж явав. Сүх хулгайлаагүй хүн шиг
“Амьтны хэл мэддэг Аянга охины тууж буюу Хар Чулуут уулын түүх” ном маань хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном маань хүн, байгалийн хүйн холбоо, байгаль дэлхий өөрийгөө хэрхэн хамгаалах зүй тогтолтой байдаг тухай болон энэ бүхэнд дээд хүчний оролцоо нөлөө ямар байдаг тухай өгүүлэхийн зэрэгцээ амьтны амьдрах эрх, монгол ахуй, зан заншлын цаад нарийн учир сэжим зэргийг өгүүлэхийг зорьсон юм. Түүнчлэн зохиолын гол үйл явдлууд бодит түүхээс сэдэвлэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ бодит бус мэт бидэнд санагдаж болох ч үнэн бодитоор оршдог зүйлс, зэргэлдээ ертөнц, дээд ертөнц, нисдэг жижиг хүмүүс, лусын эзэд, уул усны эзэд, тэнгэр бурхад, үл үзэгдүүлэгч далдын хар малгай гэх мэт зүйлсийн талаар энэхүү зохиолд өгүүлэх болно. Хүмүүн төрөлхтөн байгаадаа үл ханаж, илүүд өнгөлзөхийн хирээр тэдний зовох ба тэмцэлдэхийн үндсэн шалтгаан үүсдэг хийгээд, хэт их шунал нь эргээд эзэндээ хор хүргэдэг тухай энэ зохиолд мөн өгүүлсэн. Энэхүү зохиолыг 2018 онд эхлэн бичээд хэдхэн хоногийн өмнө бичиж дуусгасан юм. Зохиол маань эхлээд
Атаархалтай тэмцэхийн тулд дайсныхаа нүүр царайг таних хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдгүүдийг мэддэг байх ёстой. Нэгдүгээрт, тэр оршин байна гэдгийг тодорхойлох. Хоёрдугаарт, би бол тийм үл бүтэх амьтан гэж өөрийгөө зүхэх, шүүмжлэх, бодох хэрэггүй. Энэ нь буруу. Та түүнийг илрүүл. Тэр тэнд сууж байна.Тэгэхээр нэгэн үзүүрт сэтгэл зорилготойгоор үүнтэйгээ ажиллаж эхлэ.  Атаархлаас ангижрахын тулд бусад хүмүүсийн энэ бүх эд баялгийн цаана тэдний хувь тавилан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин таны хувь тавилан ийм хэмээн. Та хувь тавилангийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрмөгц түүний ард Бурхан л үлдэх бөгөөд бусад нь бүгд өөрөө аяндаа алга болно. Зүгээр л таныг дотроос тань өдөөн хатгаад байх юу ч үлдэхгүй. Эсрэг тохиолдолд та цаг үргэлж, “Би ч мөн тийм байдлыг хүсч байна. Би тэднээс юугаараа дутуу юм?” хэмээн шаардах болно. Цаг ямагт энэ мэдрэмж нь таныг дотроос тань мэрэх болно. Тийм болохоор амьдралыг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй. Урьд өмнө нь тэр хүмүүс ямар нэг сайн зүйлүүд хийсэн, ойлгож
АСУУЛТ: Хэрэв бид Кришна ухамсрын практикийг орхиж, өөрийн бодгаль чанарыг хөгжүүлэхийн тулд материаллаг эрдэм ухаануудаар хөөцөлдөх аваас өөрийгөө танин ухаарах бидний процесс зогссон гэсэн үг үү? ХАРИУЛТ: Хэрэв та Кришна ухамсрын практикаа орхиж, өөр ямар нэг өөрийгөө танин ухаарах процессоор хичээллэж эхлэсэн бол жишээ нь сэтгэл судлах сонирхох, ямар нэг эзотерик практикаар хичээллэх гэх мэт, тийм тохиолдолд таны өөрийгөө таньж ухаарах процесс зогссон гэсэн үг биш. Та ердөө өөрийгөө таньж ухаарах өөр арга замуудыг хүлээн авсан гэсэн үг. Гэхдээ та тодорхой нэг мөчлөгт буцаад Кришна ухамсарт ирэх болно. Энэ нь бага зэрэг тойруу зам гэсэн үг л дээ. Жишээ нь та төв замаар явж байгаад бага зэрэг замаасаа хазайж, амрахад зохимжтой сайхан газар, ямар нэг ресторан ч юмуу харсан байлаа гэж бодоё… Тиймэрхүү тохиолдолд олон дур татам зүйлсийг олж харж болно. Жишээ нь, кинотеатр ч юмуу. Та тийшээ очоод кино үзнэ. Кино үзэж байх үед танд, та буцах ёстой, буцаад төв замдаа орж, замаа
Scroll to Top