Spread the loveМусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн мөхлийг зөгнөж байна Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор. Дева Марийн сэрэмжлүүлэг Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
1
8
Users Today : 37
Users Yesterday : 117
Total Users : 54818
Views Today : 44
Views Yesterday : 132
Spread the love Ес дэхь өглөөний аялал 1973 оны тавдугаар сарын 13. Лос-Анжелесын орчим Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Хүнээс нохой болох хувьсал Шрила Прабхупада: Эрдэмтэн гэж нэрлэгдэгсэд луйврын онолд ихэд итгэцгээдэг. Кришна: ахам сарвайса прабхавах – “Би бүх зүйлсийн эх үндэс”(Б.-г, 10.8) гэж өгүүлсэн. Кришна бол амьдрал. Кришна бол үхмэл чулуу биш. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл матери нь амьдралаас үүсэлтэй гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Матери нь амьдралаас үүсэлтэй. Миний бие над дээр, бурханлаг сүнсэн дээр өсч ургадаг. Жишээ нь, би биеийнхээ хэмжээнд тохирсон энэ пальтог өмсч байна. Гэвч хэрэв би өөрийгөө энэ пальто гэж тооцвол би тэнэг нэгэн болно. Шавь: Шрила Прабхупада, эрдэс судлаачид, уулс нь тунадасжих процессын үр дүнд ургадаг гэж батладаг. Энэ өсөлт нь түүнд бурханлаг сүнс оршин буйтай холбоотой юу? Шрила Прабхупада: Тиймээ. “Шримад-Бхагаватам”-д уулсыг Бурханы яс, ургамал ногоог Түүний биен дээрхи үс хэмээн тодорхойлсон байдаг. Энэ утгаар бол Бурхан аварга том байх нь ээ
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог. Энэ экадашийг баримталж байгаа хэн бүхэнд тэр энэ амьдралд нь материаллаг жаргал цэнгэлийг, харин үхсэний нь дараа ангижралыг хүртээдэг. Тэр бүхий л нүглийг арилган зайлуулж, хүнийг шинээр дахин төрөх зовлонгоос ангижруулдаг. Мандхата хаан энэ экадашийг зөв баримталснаар ангижралд хүрсэн. Мөн өөр олон хаад түүнийг баримталснаар ач тусыг нь хүртсэн билээ.
Spread the love Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна. биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд маань өвдөж, зовж,
Spread the love – Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз. Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй. Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг