Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 8 6 6
Users Today : 85
Users Yesterday : 117
Total Users : 54866
Views Today : 146
Views Yesterday : 132
Spread the loveБидний зүрхэнд Гималайн уулс шиг асар их бохир бузар хуралдан хуримтлагдсан. Үүнийг яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэх ямар нэг арга байна уу? Магадгүй хэн нэг эрдэмтэн зүрхийг тань цэвэрлэх хэрэгсэл өгөх болов уу? Тэд гэдэс дотрыг угааж цэвэрлэж чадах ч зүрхийг чинь цэвэрлэж чадна гэж үү? Үүнийг хэрхэн хийхийг тэд мэдэхгүй. Харин садху нар үүнийг мэддэг. Бхагаватам сударт, кришна-санкиртаны ачаар зүрх олон олон лакх амьдралын туршид хураан хуримтлуулсан материаллаг бохир бузар болгоноос ариусан цэвэрлэгдэх боломжтой хэмээн айлдсан. Тэр цагт л бхакти өсч хөгждөг. Шрила Гоур Говинда Свами, Маяпур. 1993 он (Лакха – Нэг зуун мянга 100 000 Кришна-санкиртан –Дээд Эзэн, Кришнагийн ариун нэрийг олноороо хамтран дуулах үйл ) Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveНэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь
Spread the loveБүхий л үндсэн шашны судар номууд хүнийг шаардлагагүйгээр өөр бусад амьд амьтдыг алахыг хориглосон байдаг. Хуучин Гэрээнд: “Бүү ал”(Үүсэл, 20.13) гэсэн заалт байдаг. Энэ нь зөвхөн хүнийг л алахыг хориглосон номлол хэмээх алдаатай үзэл маш өргөн тархсан. Гэвч эртний еврей хэлний lo tirtzach гэсэн үгний оновчтой орчуулга нь “бүү ал”гэсэн утга бөгөөд доктор Рубен Алкалайн “Эртний еврей англи хэлний бүрэн тольд” эртний еврей хэлэн дэхь tirtzach гэсэн үг нь зөвхөн хүнийг төдийгүй бүхий л төрлийн аллагад хамаарах үг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хэдийгээр Хуучин Гэрээнд хоол хүнсэндээ махыг зохистой хэрэглэх талаар олон янзын заавар байдаг ч жам ёсоороо бол хүн зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстойд эргэлзэх зүйл үгүй юм. ..Хожмын үеийн хуучин гэрээний номуудад аугаа зөгнөгчид махан хоол идэхийг буруушаасан байдаг. Жишээлэхэд, зөнч Даниилийн номын (1.3-18)д цагаан хоолны дэглэм сахихын давуу талыг нотолсон түүхийг өгүүлсэн байдаг. Зөнч Исаин өгүүлсэн номонд: “Би хонь болоод тэжээмэл амьтдын тань маханд цадлаа. Тугал, хурга, ямаадын цусыг
Spread the love(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас) “Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь  олон  тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч  ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй. Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож
Spread the loveЦагаан хоол идэхийн эмчилгээний, эдийн засгийн, ёс суртахууны ашиг тусаас болон шашны үзэл онол, тэр ч байтуай кармын хуулиас гадна цагаан хоол идэхийн өөр нэг онцгой тал нь бурханлаг буюу сүнсний талын ашиг тус юм. Цагаан хоол идэхийн хамгийн гол давуу тал нь тэрээр хүмүүнийг Бурханыг хайрлах хайр хийгээд Түүнд татагдах тэрхүү жам ёсны татагдлын хөгжилтөнд үлэмж тус нэмэр болдогт оршино. “Шримад-Бхагаватам” судрын тайлбарт Шрила Прабхупада өгүүлэхдээ: “Сүнсний өөрийгөө танин ухамсарлахуйд хүрэхийн тулд амьдрал нь хүнд заяагдсан. Хэрэв тэрээр түүнд хүрэхийг хүсэх аваас зөвхөн Бурханд өргөсөн хоол хүнсийг л идэх ёстой. Бурхан өөрийн чин сүсэгтнээс хүнсний ногоод, жимс, сүүн бүтээгдэхүүнүүд, үр тариагаар хийсэн ямар ч хоолыг хүлээн авдаг. Ийнхүү Бурхан өргөлийг хүлээн авсны дараагаар чин сүсэгтэн нь үлдсэн прасадыг(хишиг) хүртэж болно. Ингэснээр хүн оршихуйн төлөөх тэмцэлтэй холбоотой өөрийн бүхий л зовлон зүдгүүрээс цаг хугацааны аясаар ангижрах болно” гэсэн байдаг. Прасадын бурханлаг мөн чанарын талаар Бурхан Кришна Өөрөө одоогоос 500 орчим жилийн өмнө
Scroll to Top