Spread the loveАюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
7
3
Users Today : 92
Users Yesterday : 117
Total Users : 54873
Views Today : 155
Views Yesterday : 132
Spread the loveШри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно. Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно. Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно. Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр
Spread the loveГопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ. Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь brihaspati-sisya,
Spread the loveШрила Прабхупадаг Англид ирэх үед тэндэхийн нэг сэтгүүлч түүнтэй уулзаад: “Та чухам яах гэж Англид ирээ вэ? Манайх өөрийн гэсэн шашин соёлтой” хэмээн асуужээ. Прабхупада: “Англичууд 200 жилтэй өмнө Энэтхэгт ирээд буцахдаа түүний хамаг л эд баялгийг цөлмөж аваад явсан. Гэвч тэд манай хамгийн том, хамгийн үнэт баялгийг авч явахаа мартсан байсан. Энэ бол бурханлаг эрдэм мэдлэг, бурханлаг соёл уламжлал. Би Англид, та нарын мартаад орхисон тэр зүйлийг өгөхөөр ирлээ” гэж хариулжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveНарада Муни, Брахма бурханаас асууруун: “Кали-юга буюу Төмөр эринд, доор унагсад хэрхэн яаж аврагдах вэ?”. Брахма хариулсан нь: “Үнэндээ энэ нь ведийн судар бичгүүдэд агуулагдаж байдаг нууц билээ. Үүнийг таньж ухаарсан хүн Кали эриний зовлон зүдгүүрийн далайг туулан гарч чадах ажгуу. Цэвэр ариуныг олохын тулд хүмүүн Дээд Бурханы Бодгаль Нараянагийн Ариун Нэрийг давтан унших хэрэгтэй”. Брахмын хариултыг сонсоод Нарада Муни асуув: “Тэдгээр Нэрүүд чухам ямар нэрүүд вэ?”. Брахма: “Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе / Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе. Энэхүү гучин хоёр үеэс тогтох арван зургаан үг нь Кали эриний устган сүйтгэх нөлөөг эсэрүүцэж чадах цорын ганц арга юм. Бүх Ведүүдийг судлаж үзээд би үүнээс өөр ямар ч аргыг олсонгүй. Энэхүү арван зургаан үгнээс тогтох маха-мантра нь жива буюу амьд бодгалиудын бүдүүн бөгөөд нарийн материаллаг бүрхүүлийг үгүй болгох чадалтай. Бүхний Дээд Эзэн, Шри Кришна үүлэн дундуур нэвт цухуйх гэрэлтэн цацрах нар лугаа адил Түүнийг дуудан буй сүнсний өмнө