Spread the loveБостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. – “Тэр өөрөө өөрийгөө л Бурхан гэж
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
6
3
Users Today : 82
Users Yesterday : 117
Total Users : 54863
Views Today : 143
Views Yesterday : 132
Spread the love…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж. Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг. Ийм зүйл болдог. Тийм үү? Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай
Spread the loveЭнэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв. Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ. 1991 онд тэр ингэж хэлж байсан байна шүү дээ. Тэнд байсан хүмүүс бүгд баахан цочирдоцгоож… Бхактисиддхартха прабху яаж ийгээд түүнд дөхөн очоод түүнээс: “Яагаад Далай Лам дахин мэндлэхгүй гэж?” хэмээн асуужээ. Далай лам түүн рүү хараад: “Чи Бхактиведанта Свамигийн шавь биз дээ? Бхактиведанта Свами дэлхий ертөнцөд бүх зүйлийг яриад өгчихсөн байхад юуны тулд Далай Лам хэрэгтэй гэж?! ” хэмээн өгүүлсэн гэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, та нарт байгаа тэр зүйл бол гайхамшигтай зүйл юм шүү хэмээсэн байна. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the love 1 – СҮҮ Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн. Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай. Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал
Spread the loveСурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү? Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж хариулна.